Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ₮52.5 саяар майонез авна

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 52.5 сая төгрөгөөр майонез худалдан авах тухай тендер зарласан байна.

ТЭЗҮ-дээ 900 гр савлагаатай Янта майонезаас 5550 ширхгийг авна гэж тусгажээ. Ингэхдээ гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор хүлээн авч эхлэхээ илэрхийлсэн байна. Мөн ГОСТ 31761- 2012 стандарттай, Өтгөн, хадгалах хугацаа зургаан сар байх бөгөөд нийлүүлэлт бүрдээ итгэмжлэгдсэн лабораторийн бичигтэй байхыг тусгасан байна.
Тооцоолон үзвэл, 900 гр савлагаатай Янта майонезыг ширхэг бүрийг нь 9,463 төгрөгөөр авах юм байна.
Уг тендерийг өчигдөр буюу /2025-04-09/-ний өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 16-ны өдөр хүртэл хүлээн авах аж. Харин төсөвт өртөгт тусгагдсан 52.5 сая төгрөгийг өөрийн хөрөнгөөр энэ ондоо санхүүжүүлэх юм байна.
Өнгөрсөн жил буюу 2024 оны дөрөвдүгээр сард Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 59.5 сая төгрөгөөр майонез худалдан авч байсан билээ.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь Орхон аймгийн Эрдэнэт хотод байрлах, зэс-молибдены хүдэр олборлон баяжуулдаг уул уурхайн томоохон үйлдвэр. 1978 онд байгуулагдсан бөгөөд жилд 39.6 сая тонн хүдэр олборлож, 37.2 сая тонн хүдэр боловсруулан, 600 мянга орчим тонн зэсийн баяжмал, 5 мянга гаруй тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг газар юм.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун сүртэй юм вээ хүнд ажил хийж байгаа хүмүүс чанартай хоол идэж байжл ажил хийнэ тиймээс байнга чанартай хүнс нийлүүлэх нь зөв шүү дээ
Ёндоон чи Монгол хүн мөн үү,монгол майонез идэж болохгүй юу? Заавал оросын өттэй майонез идэхгүй бол үхэх гээд байна уу!,новш чинь
Монгол хийж чадахгүй чанаргүй хужаагийн матёриалар хийнэ
За яахав ээ, хулгай л бага байва-л майонезоо идэж л байг. Тэгэхдээ нэг сэжиг байна. Энэ олон арав, зуун тонн майонезийг Эрдэнэтийн хэдхэн мянган ажилчид яг идэх үү? Зүгээр шахаа юм биш байгаа. Одоо чинь ер нь майонез идэхээ хүмүүс ер нь болиод байгаа шүү дээ. Хаа нэг л иднэ. Харин Эрдэнэтчүүд ийм их транс тос идээд сүйд болчихгүй юу. Тэгэхээр энэ зүгээр хулгай л байж магадгүй. Дараа нь актласан гээл жа-лганд асгачихна.
iim tom gazar 900g aar awdag n ymar uchirtaim bol 3kg aar n awbal uug n hymd tusdagui yum bhda