УЛС ТӨРУлс төрийн мэдээ

1.1 тэрбумаар дөрвөн төрлийн нэвтрүүлэг хийлгэх тендерийг ЦХИХХЯ зарлав

ЦХИХХЯ-наас олон төрлийн нэвтрүүлэг бэлтгэхтэй холбоотой тендерүүд зарлагдсаар буй. Тэгвэл яг одоогийн байдлаар

  • Орон нутгийн бүтээл үйлдвэрлэл, орон нутгийн онцлогийг харуулсан түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэхэд - 441 сая төгрөг
  • Танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэхэд - 265 сая төгрөг
  • Үндэсний түүх, соёл, уламжлалыг олон нийтэд таниулан сурталчлах нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд - 265 сая төгрөг
  • Сансар, хиймэл дагуулын талаарх танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлах нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд - 176.5 сая төгрөг төсөвлөсөн байна.

441 сая төгрөгийн өртөгтэй Орон нутгийн бүтээл үйлдвэрлэл, орон нутгийн онцлогийг харуулсан түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх ажил

Тендерт тусгагдсан 441 сая төгрөгийг сангийн хөрөнгөөс гаргах бөгөөд энэ ондоо багтаан санхүүжүүлэх төлөвтэй. Гүйцэтгэх ажлын тухайд: Телевизийн видео контент, нэвтрүүлэг төрлөөр бэлтгэх бөгөөд 18 цуврал ангитай, нэг цуврал нь 60-с доошгүй минутын видео контент, нэвтрүүлэг байх шаардлагыг хангасан байна.

Тооцоолбол, нэг цуврал 18 сая төгрөгөөр бүтэх аж.

  • Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагын 3.11-д “Шинэ бүтээл гэдэгт тухайн жилд шинээр бүтээсэн нэвтрүүлгийг тухайн телевизээр анх удаа нэвтрүүлснийг ойлгоно” гэж заасны дагуу шинэ бүтээл бүтээх;
  • Видео контентыг 4К эсхүл Full HD (1080p) форматад нийцүүлэн бүтээсэн байх шаардлагатай бөгөөд дуу, дүрс, зохиол, найруулга, чимэглэлийн хувьд мэргэжлийн түвшний буюу эфирийн шаардлага хангасан байна.
  • Дуу, дүрс бичлэг, гэрэл зураг авалтыг мэргэжлийн төхөөрөмж ашиглан гүйцэтгэсэн байх
  • Контентыг тухайн жил дуустал үзэгчдийн үзэлтийн оргил цагаар нэвтрүүлэх батлагдсан төлөвлөгөөтэй байх хэмээн заасан байна.

Уг тендерийн материалыг хүлээн авах хугацаа ирэх сарын 01-ний өдөр дуусна.

265 сая төгрөгийн өртөгтэй танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх ажил

Тус тендерт тусгагдсан өртгийг сангийн хөрөнгөөс гаргах бөгөөд нийт өртгийг энэ онд санхүүжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Телевизийн нэвтрүүлэг нь 10 цуврал ангитай, нэг цуврал нь 50-с доошгүй минутын нэвтрүүлэг байх шаардлагыг хангасан байна. Тооцоолон үзвэл нэвтрүүлгийн нэг анги 26.5 сая төгрөгөөр бүтэх юм байна.

Үүнд:

  1. Хүнсний аюулгүй байдлын талаарх танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх, түгээх
  2. Цахим мөрийтэй тоглоомоос урьдчилан сэргийлэх танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх, түгээх
  3. Шинжлэх ухааны танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх, түгээх
  4. Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, эрүүл дадал хэвшлийн талаарх эрүүл мэндийн танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх, түгээх
  5. Эмийн зөв зохистой хэрэглээний талаарх нэвтрүүлэг бэлтгэх, түгээх
  6. Эрүүл зөв хооллолт нэвтрүүлэг бэлтгэх, түгээх
  7. Сэтгэцийн эрүүл мэндийн танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх, түгээх
  8. Кибер аюулгүй байдал, цахим залилангаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх, түгээх
  9. Цахим боловсролын талаарх нэвтрүүлгийг насны ангиллын стандартаар бэлтгэн,түгээх;
  10. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх, түгээх

Ингэхдээ

  • Видео контентыг 4К эсхүл Full HD (1080p) форматад нийцүүлэн бүтээсэн байх шаардлагатай бөгөөд дуу, дүрс, зохиол, найруулга, чимэглэлийн хувьд мэргэжлийн түвшний буюу эфирийн шаардлага хангасан байна.
  • Дуу, дүрс бичлэг, гэрэл зураг авалтыг мэргэжлийн төхөөрөмж ашиглан гүйцэтгэсэн байх;
  • Нэвтрүүлгийг жилийн хугацаанд үзэгчдийн үзэлтийн оргил цагаар нэвтрүүлэх батлагдсан төлөвлөгөөтэй байна.
  • Туслан гүйцэтгэгч авч болно; Радиогийн нэвтрүүлэг нь
  • MNS 5591-1 Стандартыг хангасан студид бүтээгдсэн байх,
  • Монгол хэлний хэм хэмжээг баримталсан,
  • MNS 5591-2 стандартад заасан мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглан гүйцэтгэх
  • Контентыг тухайн жил дуустал үзэгчдийн үзэлтийн оргил цагаар нэвтрүүлэх хөтөлбөрийн батлагдсан төлөвлөгөөтэй байх хэмээжээ.

₮265 саяын өртөгтэй Үндэсний түүх, соёл, уламжлалыг олон нийтэд таниулан сурталчлах нэвтрүүлэг бэлтгэн хүргэх ажил

Телевизийн нэвтрүүлэг нь 5 цуврал ангитай, нэг цуврал нь 60-с доошгүй минутын видео контент, нэвтрүүлэг байх шаардлагыг хангасан байна.

Тооцоолон үзвэл нэвтрүүлгийн нэг анги 53 сая төгрөгөөр хийгдэх юм байна.

Үүнд:

  1. Монголчуудын уламжлалт төрт ёсоо дээдлэх эх оронч үзэл, үндэсний эв нэгдэлийн талаарх агуулгыг харуулсан танин мэдэхүйн контент бэлтгэх, түгээх;
  2. Өв тэгш, үндэсний ухамсарт эх оронч монгол хүнийг харуулсан танин мэдэхүйн контент бэлтгэх, түгээх;
  3. Түүх, соёлын дурсгал, урлагийн бүтээл, утга зохиолд тулгуурлан үндэсний бахархлын талаарх агуулгыг харуулсан танин мэдэхүйн контент бэлтгэх, түгээх;
  4. Монголын түүх, хэл, соёл, ёс заншил, нүүдлийн соёл иргэншил, шашин, гүн ухааны талаарх агуулгыг харуулсан танин мэдэхүйн контент бэлтгэх, түгээх;
  5. Үндэсний хэл бичгийн танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэх, түгээх
  • Телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлагын 3.11-д “Шинэ бүтээл гэдэгт тухайн жилд шинээр бүтээсэн нэвтрүүлгийг тухайн телевизээр анх удаа нэвтрүүлснийг ойлгоно” гэж заасны дагуу шинэ бүтээл бүтээх;
  • Видео контентыг 4К эсхүл Full HD (1080p) форматад нийцүүлэн бүтээсэн байх шаардлагатай бөгөөд дуу, дүрс, зохиол, найруулга, чимэглэлийн хувьд мэргэжлийн түвшний буюу эфирийн шаардлага хангасан байна.
  • Дуу, дүрс бичлэг, гэрэл зураг авалтыг мэргэжлийн төхөөрөмж ашиглан гүйцэтгэсэн байна.
  • Нэвтрүүлгийг жилийн хугацаанд үзэгчдийн үзэлтийн оргил цагаар нэвтрүүлэх батлагдсан төлөвлөгөөтэй байна.
  • Туслан гүйцэтгэгчтэй байж болно хэмээн заажээ.

176 сая төгрөгийн төсөвтэй Сансар, хиймэл дагуулын талаарх танин мэдэхүйн мэдлэг мэдээллийг олон нийтэд таниулан сурталчлах нэвтрүүлэг бэлтгэн хүргэх ажил

Тендерийн тодорхойлолтдоо "Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуулын талаар өндөр чанартай, бүрэн хэмжээний, стандартад нийцсэн, өндөр нягтаршил бүхий нэвтрүүлгийг бэлтгэж, телевизийн сувгаар дамжуулан олон нийтэд түгээх. Телевизийн нэвтрүүлэг нь 4 төрлийн цуврал ангитай, нэг анги нь 60-с доошгүй минутын нэвтрүүлэг байх шаардлагыг хангасан байна" хэмээн тусгажээ.

Тооцоолон үзвэл нэвтрүүлэг тус бүр 44.1 сая төгрөгөөр бүтнэ гэсэн үг. Тухайн тендерийн материалыг энэ сарын 24 хүртэл хүлээн авна. Уг тендерт тусгагдсан нийт өртгийг сангийн хөрөнгөөс гаргах бөгөөд төсөвт өртөг энэ ондоо санхүүжихээр байгаа аж.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ ямар ажил хариуцдаг хүн бэ, соёл, боловсрол, нийгмийн эрүүл мэнд... эсвэл телевизийн ажилтан юм болов уу?

Засгийн авлига
Засгийн авлига

Засаг ажлаа хийлгэхээр тв-үүдэд тендер өгөх нь ээ бүр.

Иргэн
Иргэн

Ард иргэдээс нэвтрүүлэг хийж байгаагынхаа төлөө татвар /МҮОНТВ төсвөөс / хураамж болон элдэв зар сурталчилгаа нэвтрүүлэгээр санхүүждэг ТВ - нүүдийн аливаа төрөл жаа нараар сэтгэн бодож сэнхрүүлэх танин мэдүүлэн чанар стандартад нийцсэн нэвтрүүлгээр ханган ажиллах үүрэг хариуцлагатай байдаг ажлуудыг сангийн хөрөнгө гарган тендер зарлан гүйцэтгэх нь буруу үйл ажиллагаа юм биш үү тэгээд ч дурьдсан ажлуудыг хийлгэх үүрэг зорилго хариуцлага энэ яаманд / ЦХХХЯ/ хамааралгүй баймаар юм.

Иргэн
Иргэн

ямарч их мөнгөөр /1,1 тэр бум₮/ТВ- үүдийн хийх ёстой ажлуудыг тендер зарлан гүйцэтгүүлэхээр хийж байгаа нь гайхмаар юм бодвол ЗГ-аас энэ ажлыг нь зөвшөөрөөд бга юм болов уу. Нөгөө үргүй зардал хэмнэлт энэтр гэж ярьдаг биш бил үү. Одоо цаашдаа яам бүр энэ мэт ажлууд санаачлаад сангаа идээд бх уу уг нь Номин сайдын яам түүх хэл соёл өв уламжлал танин мэдэхүй гэх мэтээр ЭМЯ эм зүй зөв хооллолт мэтээр харин ЦХИХХЯ тэр сансар судлалаараа ажил зохион байгуулахаар сэтгэн ажилмаар юм за тэгээд төрийн өндөрлөгүүд анхааралдаа авбал зүгээр болов уу

Бат инженер
Бат инженер

Тархи угаах мөнгө гэж бас байна аа

Холбоотой мэдээ

Back to top button