Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг АТГ шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газар Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ. Тодруулбал, 500 гаруй баримт материал дөрөвдүгээр сарын 14-нд ирсэн бөгөөд 17-нд мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулагдан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Тус 500 гаруй хуудас материалын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "2006 онд 90 хувийг нь Ядамсүрэнгийн Батсүх 10 хувийг нь эзэмшиж байсан "Сamex" ХХК "Төгрөг нуурын энержи" компанийг 100 хувь эзэмшиж байсныг нотлох баримт энд байна. Үүний дараа Х.Баттулга өөрийн охин Намуун, төрсөн эгч Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн үргэлжилсэн хэлхээ холбоо үүсгэсээр гадаадын компанид 250 сая ам.доллароор зарсныг Хонг Конгийн биржид бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий компанийн 507 нүүр баримт мэдээлэл энэ хайрцганд байна. Хонг Конгийн бирж дээрх 507 хуудас мэдээлэл дотор хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэргийг нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно" гэсэн байдаг.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.