Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп ХНС-гийн даргыг халах төлөвлөгөөгүй гэсний дараа Уолл Стрит өслөө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Холбооны нөөцийн сангийн захирал Жером Пауэлл руу хийх дайралтаа зогсоож, түүнийг халах төлөвлөгөөгүй гэсний дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл өссөн байна. Трамп сүүлийн өдрүүдэд Пауэллийг бодлогын хүү бууруулахгүй улс төр хийж байна хэмээн шүүмжилж, түүнийг томоохон ялагдагч гэх мэтээр дайралт хийсэн. Үүний улмаас Уолл Стритийн үнэлгээ буураад байсан юм.

Тэгвэл Трамп мягмар гарагт /2025.04.22/ хэлэхдээ “Түүнийг халах бодол надад байхгүй. Бодлогын хүүг бууруулах тал дээр арай илүү идэвхтэй байхыг нь л би хармаар байна” гэжээ. Ийнхүү Трамп дайралтаа зогсоосон нь Уолл Стритийг нэн даруй өсөхөд хүргэсэн байна. Трамп амралтын өдрүүдээр Пауэлл руу хэд хэдэн удаа дайралт хийсний улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээл, засгийн газрын бонд уналтад ороод байсан билээ.

Трамп Пауэллтэй зөрчилдсөн явдал түүний анхны бүрэн эрхийн хугацаанаас гаралтай. Тухайн үед Холбооны нөөцийн сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан Пауэллийг Трамп тэргүүн болгон дэвшүүлсэн. Үүний дараа Пауэллийн удирдлага дор ХНС бодлогын хүү нэмж эхэлсэнд Трамп дургүйцэж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 23, 2025 14:41

Жомбого Трамп

Холбоотой мэдээ

Back to top button