Трамп: БНХАУ-д ногдуулсан гаалийн татвар их хэмжээгээр буурна гэхдээ тэг болохгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.04.22/ хэлэхдээ Вашингтон, Бээжин хоёр хэлэлцсэний үр дүнд БНХАУ-д ногдуулсан 145 хувийн гаалийн татвар буурна гэжээ. Үнэт цаас, биржийн хорооны дарга Пол Аткинсийн тангараг өргөх ёслолын дараа Трамп мэдэгдэл хийхдээ бүгд л Америкийн зах зээл руу орохыг хүсдэг учир БНХАУ-тай хийж буй хэлэлцээ сайн өрнөж байгаа хэмээсэн юм.
Сэтгүүлч нар түүнээс БНХАУ-д ногдуулсан гаалийн татварыг буулгах эсэх талаар асуухад “Их хэмжээгээр буурна гэхдээ тэг болохгүй” гэжээ. Тэрбээр хэлэхдээ Хятад болон Америкийн төлөөлөгчид аль аль нь маш эелдэг байх болно гэхдээ эцсийн дүндээ Бээжин тохиролцоонд хүрэх шахалтад орно хэмээсэн юм. Трамп “Эцэст нь тэд л тохиролцоо хийх ёстой. Учир нь тэд тохиролцоонд хүрэхгүй бол АНУ-тай худалдаа хийж чадахгүй. Бид тэдэнтэй холбоотой байхыг хүсэж байгаа. Гэхдээ эцэстээ тэд бас бусад улс л тохиролцоо хийх ёстой. Хэрвээ тэд тохиролцохгүй бол бид тохиролцоог шийднэ” гэжээ.
Эх сурвалж: The Independent
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үндсэн хуулиндаа парламентаа 2 танхимтай болгож ард түмэн төрөө хянахгүй бол төрд орж тэр бумтан болох цуваа тасрахгүй улс хөгжихгүй тусгаар тогтнол маань ч яаж мэдэх нь ард түмэн минь ухаараач
Жомбого Трамп