Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Оюутолгойн хоёр дахь муу гэрээг хийх эрх Л.Оюун-Эрдэнэд, УИХ-ын 126 гишүүнд байна

-Засгийн газар, УИХ дээрээ лоббинд өртөж, том ордуудаа "өгчихдөг" түүхүүд-

Ингэж байв.

  • 2008 онд С.Баяр Засгийн газрын тэмдэглэлээр "Ухаа худаг" ордыг өнөөгийн MCS-т өгч,
  • 2016 онд Ч.Сайханбилэг "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төр худалдан авах давуу эрхээс Засгийн газрын шийдвэрээр татгалзаж байв.

Эдгээрийн гол алдаа нь УИХ-аар хэлэлцүүлээгүй явдал. Нэг эрх ашигтай Ерөнхий сайд шуудхан захиалагчийнхаа үгийг танхимын зарчмаар шийдчихсэн хэлбэр юм. Засгийн газар гэлтгүй УИХ дээр ч томоохон ордуудтай холбоотой ил цагаан лоббинууд өрнөж л байв. Тухайлбал,

  • 2014 онд Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн байхдаа "Цагаан суваргын орд"-ыг стратегийн ордын жагсаалтаас хасаад, эцэг Б.Нямтайширтаа аваад өгчхөж байв.
  • 2009 онд УИХ-аар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлахдаа монголын тал ер нь ямар ч ашиг авахааргүй нөхцөлтэй муу гэрээг 76-уулаа бөөндөө баталчихсан түүхтэй.

Ингэж Засгийн газрын түвшинд ч, УИХ-ын мэтгэлцээний танхимд ч томоохон ордын эзэмшигчтэй холбоотой асуудлаар ер нь л "чадуулж" иржээ. Дээрх дөрвөн тохиолдлыг авч үзэхэд, ордын эзэмшигч талд дотоодоос MCS-ийн Ж.Оджаргал, ХХБ-ны ТУЗ-ийн дарга асан сахал Д.Эрдэнэбилэг, МАК-ийн эзэн Б.Нямтайшир, гаднаас “Айвенхоу Майнз” тэргүүтнүүд байв.

УИХ ч, Засгийн газар ч дотооддоо бизнесийн соёлоор жаахан задарчихсан, томсгож ярьваас улсынхаа Үндэстэн дамнасан корпораци |ҮДК| маягийн сүлжээг улс төр, хууль шүүх, төрийн өмчийн нэгжүүдэд угсарч байсан Ж.Оджаргал, Б.Нямтайшир, Д.Эдэнэбилэг нарт ялагдсан харагддаг. Тэгэхээр гаднаас ҮДК ороод ирэхэд, 2009 онд олон улсын гэрээний талаарх төдийлөн туршлага мэдлэг хомс монголчууд "чадуулах" нь тодорхой логик харагддаг аа.

"Чадуулсан" гэдгийг утгачилбал мэдэх, мэдэхгүйн дунд маанаг дүр эсгэж байгаад лоббид өртсөнийг л хэлээд байгаа хэрэг, улстөрчдийг.

Одоо УИХ-аар орж ирэх АНТРЕ ГОУЛД дээр 126-уулаа хэрхэх вэ

УИХ-аар тун удахгүй Рио Тинто группийн 66 хувь, монголын "Эрдэнэс-Оюутолгой" 34 хувийг эзэмшдэг "Оюутолгой" компанийн олборлолтын талбайг нэмэгдүүлэхтэй холбоотой шинэ нөхцөл байдал үүссэн талаарх асуудал орж ирэхээр бэлтгэгдэж буй.

Энэ нь Рио Тинто группээс тодорхой хувьцааг нь эзэмшдэг "Антре Гоулд" компани ба "Оюутолгой" компанийн хамтын эзэмшлийн талбай болох “Шивээ толгой”, “Жавхлант” ордууд руу гүний уурхайн олборлолт нэвтрэх болсонтой холбоотой юм.

Канад улсын Ванкувер хотын арбитрын шүүхийн шийдвэр |2024.XII сар|-ээр Оюу толгой төслийн хүрээнд огт ашиглагдаагүй байсан “Шивээ толгой”, “Жавхлант” тусгай зөвшөөрөл бүхий хоёр талбай Антре/Оюу толгой хамтарсан компанид шилжсэн. Уг хамтралын 70-80 хувь нь "Оюутолгой" компанид, 20-30 хувь нь Антре Гоулд компанид ногдох хувилбар яригдаж буй.

Оюутолгойн бүлэг ордын нийт баялгийн гуравны нэг буюу 30 хувь нь байгаа гэх хоёр талбай нь бүр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ зурагдахаас өмнө "Туркоиз хилл Ресурс” болон “Антре Ресурс” 2004 онд хоорондоо ашиг хуваах болон хамтран ажиллах гэрээ байгуулан тусгай зөвшөөрлийг нь авсан байдаг түүхтэй.

Арбитрын шатанд өрнөсөн маргааныг харахад, монголын баялгийн асуудлаар Рио Тинто групп өөрийн хувьцаа эзэмшдэг "Антре Гоулд"-тай шүүхдэж тоглосон юм шиг хачин логик ч харагддаг.

Оюутолгойн ТУЗ дээр маргаан үүсгэж, Рио Тинто группийн удирдлагууд монголд чимээгүй ирж ажиллах хэмжээнд анхаарал хандуулсан эл ордын асуудлууд явсаар УИХ руу орж ирэхээр бэлтгэгдэж байгаа нь сайн хэрэг юм. Одоогийн тодорхой нөхцөл нь, “Шивээ толгой”, “Жавхлант” ордын 70-80 хувийг Оюутолгой компани эзэмшинэ. Энэ хувиа 100 хувь гэж үзээд, 34 хувийг "Эрдэнэс-Оюутолгой"-д эзэмшүүлэх хүсэлтээ тавьсан аж.

Харин УИХ-аар яг юу хэлэлцүүлэх бэ гэхээр,

Нэг.“Шивээ толгой”, “Жавхлант” ордуудыг Монголын стратегийн ордод хамруулах эсэх, Хоёр. Оюутолгойн 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд уг ордуудыг тусгаж, АМНАТ-ын хөнгөлөлт эдлүүлэх эсэх, Гурав. Оюутолгойн бүлэг ордын жагсаалтад “Шивээ толгой”, “Жавхлант” багтах эсэх агуулгууд юм.

Хөшигний ард, Рио Тинто группийн зүгээс Монгол Улсын Засгийн газарт УИХ-аар оруулахгүйгээр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэсэг болгоод, 80\20 хувийн зарчмаар "Антре Гоулд"-тай хуваагаад явах саналыг тавьсаар ирсэн гэх.

Энэ сарын дундуур Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар уг ордуудын асуудлаар Ц.Туваан сайдаас мэдээлэл сонссон. Уг тэмдэглэлд,

""...Оюутолгойн Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд "Антре Гоулд" ХХК-ийн эзэмшиж байгаа талбайнууд хамаарахгүй биз дээ" гэсэн тов тодорхой асуулт тавихад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Хамаарахгүй" гэсэн хариулт өгөв"" гэж дурджээ. Энэ нь Засгийн газрын байр суурь гэж харагдав.

Дээрхүүдээс харахад, одоо гол өрнөх маргаан нь, монголын талаас О.Батнайрамдал тэргүүтэй гишүүдийн шаардаж буй,

  • Хөрөнгө оруулалтын шинэ гэрээ хийх нөхцөл,
  • Баялгийн сантай уг ордуудыг уяж өгөх,

Рио Тинто талаас,

  • "Антре Гоулд"-д 20 хувийг нь эзэмшүүлж, үлдсэн 80 хувиас монголын "Эрдэнэс Оюутолгой"-д 34 хувийг нь эзэмшүүлэх замаар хуучин 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр явах.
  • Уг гэрээгээр явснаар АМНАТ-ын хөнгөлөлт эдлэх нөхцлийг тавьж буй юм.

Ямар ч байсан уг асуудал Засгийн газрын хүрээнд яригдаад, битүү алх цохидсонгүй. "Манай УИХ асуудлаа шийднэ, чуулганаар хэлэлцүүлнэ" гээд давуулаад шидчихсэн дүр зурагтай буй. 2009 оныг бодвол монголчууд олон улсын гэрээ байгуулах, үүнийг хянах дээр харьцангуй туршлагатай болж, сошиал медиа маш том хяналт болон тогтож, олон ургалч үзлээр парламент нь маргадаг хэмжээнд төлөвшсөөр буй.

Улс төрийн талаасаа ч тэр, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2009 онд монголын талын хүртэх ашгийг тэглэх хэмжээний муу гэрээ байгуулсан С.Баярын муу нэрийг давтахыг хүсэхгүй. Парламент нь ч бөөнөөрөө сууж байгаад ийм гэрээ ороод ирэхэд дэмжиж гаргаад, мадлуулахыг бүр зөвшөөрөхгүй юм. Тэгэхээр "Антре Гоулд"-д хамаарах маргаан энэ удаа олон нийтийн хяналт дор явагдана гэдэг итгэл бол байна. Гэхдээ муу гэрээ хийх эсэх нь ч мөн тэдний мэдэлд юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эдийн засагч
эдийн засагч
4 сар 28, 2025 08:19

ДЭЛГЭРСАЙХАНЫ ТӨМРИЙН ОРЛЫГ АВААРАЙ

Тонюко
Тонюко
4 сар 28, 2025 08:28

Данхын толгой ийм хэмжээний гэрээ хэлэлцээр хийхэд дэндүү б�##�чирдана. Нөгөө т�##� нь ОУ-ын гэрээ контрактаар мэргэшчихсэн луухгарууд. Тэгээд ч цаагуураа Женко энэ гэрээнд шүлсээ наана гэсэн үг. Тэгэхээр Золбин Данхыг энэ хэлэлцээр гэрээнд оролцуулж хэрхэвч болохгүй. Алийн болгон ард түмний хөрөнгөөр тоглуулах вэ..

Зочин
Зочин
4 сар 28, 2025 10:09

Ораногийн гэрээ шиг загвараар хийчихвэл амар биш үү, гадны т�##�ын зээл зард�##� өснө үү байна уу, гадаад орчин нь эерэг байна уу үгүй юу хамаагүй, олборлож л байгаа бол бид авах ёстой хувиа татварын хэлбэрээр авчих нь амар юм шиг.

Зочин
Зочин
4 сар 28, 2025 10:17

Тэнэг авлигачидаа юун хөнгөлөлт яриад байгаа юм бэ татвар тогтвортой л байх болохоос ямар нэгэн хөнгөлөлт байх ёсгүй

Зочин
Зочин
4 сар 28, 2025 20:52

Авлигачид

Зочин
Зочин
4 сар 28, 2025 22:32

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Bid
Bid
4 сар 29, 2025 09:42

2008 ond TT 100% Energy Resource d bsn gedgiig olood unshchihaach. Zasag MCS t ogoogui, ER Ukhaa Khudgaas busdyg ni Zasag t ogson yum l daa

Холбоотой мэдээ

Back to top button