УЛС ТӨРУлс төрийн мэдээ

₮4.5 тэрбумын авлигын хэрэгт шалгагдаж явсан До.Ганболд Дарханы ҮТП-ын захирлаар томилогджээ

"Эрдэнэс Монгол" нь "Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк" нэртэй охин компани байгуулж, үйлдвэрлэл, технологийн паркуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан төлөвлөж, хөгжүүлэх зорилт тавиад буй. Улмаар "Эрдэнэс үйлдвэрлэл, технологийн парк" компани нь Эрдэнэт, Дархан, Хөтөл, Тавантолгой, Бор-Өндөр, Багануурт төслийн нэгж байгуулж, захирлуудыг нь шинээр томилоод байгаа юм.

Тэгвэл Дарханы үйлдвэр, технологийн паркийн төслийн захирлаар “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт 546.4 мянган тонн төмрийн хүдэрт хамаарах нийт 2 сая гаруй ам.доллар буюу 4.5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан хэргээр шалгагдаж явсан түүхтэй Догсомын Ганболд томилогджээ.

АТГ-аас 2017 онд "Монголросцветмет" компанийн захирал До.Ганболд нарын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн мэргэжлийн хяналтын албаны 10 гаруй хүний хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд саатуулан шлгаж эхэлсэн байдаг.

Тухайн үед Д.Ганболдод хамаарах хэрэг АТГ-аас боогдож, прокурорын байгууллага руу шилжсэн ч тэндээс хэрэгсэхгүй болсон байдаг. Шалгалтын явцад До.Ганболд өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн дансаар их хэмжээний валютын гүйлгээ хийсэн нь илэрсэн гэгддэг.

Сүүлийн жилүүдэд тэрбээр гадны оронд амьдарч байгаад, хэрэг нь бүрэн мартагдсаны дараа монголд ирж, Дарханы үйлдвэр, технологийн паркийн төслийн захирлаар томилогджээ.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар "Авлигатай тэмцэнэ" гэж ил зарлаж, 5Ш ажиллагааг сүр дуулиантайгаар эхлүүлсэн. Манай улс авлигын хэрэгтнийг төрд ажиллуулахгүй байх агуулгыг ч Төрийн албаны хуулиндаа ёсчлон баталсан.

Гэвчиг улс төрийн танил тал, томчуудтай үүсгэсэн холбоо сүлбээгээ ашиглан хэргээ прокурор ба шүүхийн шатнаас хаалгаж, хэсэг азнаад төрд ажиллаж эхэлдэг кэйсүүд давтагдсаар байна. Үүний нэг нь До.Ганболдын томилгоо юм. Авлигын ийм өндөр дүнтэй хохирол бүхий хэргээр шалгагдаж байгаад хэргээ хаалгаж, гадна хэсэг амьдраад ирээд албан тушаал авчихдаг Д.Ганболдынх шиг кэйсүүд дээр олон нийт шүүмжлэлтэй хандсаар байгаа юм.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 28, 2025 12:03

Арай арай

Зочин
Зочин
4 сар 28, 2025 12:38

Заваарсан ийм дамнаж биенээ өөгшүүлж хамтарч Хөрангө шамшигдуулахаа одоо больчоочээ

зочин
зочин
4 сар 28, 2025 14:18

дарханы үйлдвэр технологийн парк �##�га болох нь ээ

Холбоотой мэдээ

Back to top button