УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Я.Энхчулуун, Ц.Даваацэрэн нарын будилуулсан "Эрдэнэт медикал"-ийг ЗГ хавдрын эмнэлэг болгоно

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт зохион байгуулагдах үеэр "Эрдэнэт медикал" эмнэлгийг хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгоно гэж зарлалаа.

Эрүүл мэндийн яамны харъяанд шилжүүлж, Хавдар судлалын үндэсний төвийн харъяа Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хөгжүүлнэ гэжээ.

Гэтэл энэ эмнэлгийн хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй байгааг хэрхэн тооцоолсон бэ гэдэг нь анхаарал татна.

Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 69.9 тэрбумын хөрөнгөөр 2015 онд барьж дуусгасан. Японы менежмент нэвтрүүлэх зорилгоор түншлэл байгуулж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүмүүс туузыг нь хайчилж, нээж байсан түүхтэй. Харамсалтай нь 2016 онд 18 жилийн гэрээгээр үнэ төлбөргүйгээр, хууль бусаар "Медипас" компанид шилжүүлчихсэн. Эл үйл явдал Ц.Даваацэрэнг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлын үүрэгт ажлаа өгөхөөсөө өмнөхөн болсон. Тухайн үед эмнэлгийн захирлаар ажиллаж байсан Я.Энхчулуун ажиллаж байгаад хил гараад зугтсан.

Японтой хамтарсан гэрээндээ,"Ерөнхий гэрээ, дэд гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан маргааныг талууд Сингапурын шүүхээр, олон улсын хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлүүлнэ" гэж заасан байдаг. 2022 онд Я.Энхчулуун Засгийн газрыг "Эрдэнэс медипас" эмнэлэгт хууль бусаар шилжүүлэн авах үйлдэл хийсэн гэх үндэслэлээр Арбитрт нэхэмжлэл гаргасан гэх мэдээлэл хөшигний ард яригдаж байгаад намжсан.

Өдгөө тус эмнэлэг чухам хэрхсэн нь асар тодорхойгүй. Ямартай ч Я.Энхчулууныг 5Ш ажиллагаагаар авч ирэхээр манай талаас хүсэлт тавьсан ч, ямар нэг хариу байхгүй гэгддэг.

Я.Энхчулуун нь, Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ч холбогддог нэгэн.

Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжсэн “Цахим эрүүл мэнд” төсөл аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэн тул уг төслийг зогсоож, манай Засгийн газраас нийт 1.7 сая ам.доллар дээрх банк нэхэмжилсэн байдаг. Засгийн газрын гомдлын дагуу АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлж, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, түүний садан төрлийн хүн гэгдэх Б.Эсболд болон “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг яллагдагчаар тооцон шалгасаар буй. Энэ мөнгөнд гол үүрэгтэй оролцсон “Аксиссистемс” ХХКЖ.Мөнгөнсүх, Я.Энхчулуун нарын хөрөнгө оруулалттай билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Энэ Даваацэрэн чинь ял аваад байсан гарчихсан юм уу??? Элбэгдоржийн тушаалыг биелүүлсэн мафиуудын гүйцэтгэх ажилтан!

Зочин
Зочин

Даваацэрэн гэх энэ новш шахмал түлший үйлдвэрт олон тэрбумын хортой цардуул шахаж баахан хүн угаартуулж олон хүний амь насыг хохироосон гэмт хэрэгтэн мөн үү

Зочин
Зочин

hovdiin bayd urainhai zahchinguud adagiin hulgaichuud

Зочин
Зочин

Даваацэрэн хаанч явсан.будилан .луйвар хийж явж дуулдах.юм .хулгай луйвар хийх нь энэ хүний.үнэт зүйл амьдралынх нь мөн чанар юмаа даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ ямар шуналтай сэвс вэ. Хамгийн сүүлд шахмал түлшний захирал болцон байсан

Зочин
Зочин

Mash zow muusain hulchaichuudiig bariachee

Зочин
Зочин

Ер нь энэ будлуулж улс эх орон ард түмэнд саад болдог нөхдүүдэд яагаад албан тушаал өгдөгт бид гайхдаг чи болсон далд ор гэж хэлж чаддаггүй юм вэ хэрэв чадахгүй бол хамт явуулж байлдаа!

Зочин
Зочин

Улс эднийг тэжээх албагүй дараачий нь томилж байлдаа.

Хулгайчд
Хулгайчд

МАН ХУЛГАЙ ДАЛАЙ

Зочин
Зочин

Даваацэрэн асар их шантаажинд аргагуйдсэн юм билээ.
Энэ элбэгдорж л бас хутгаж хорлож би нэг сайхан эмнэлэг босгуулсан л гэх гэж миний л эмнэлэг гэх гэж.....

Зочин Зочин
Зочин Зочин

Элбэгдоржид эх орноосоо хулгайлаагүй юум гэж ер нь үлдсэн юум уу

ЗочинATG
ЗочинATG

Avilgal hulgai hiigeed l hil garaad tsugtah shig amar yum alga bna shvvh tsagda nar jlaa hiij chadahgvi bgaa yum shvv

Зочин
Зочин

ЭМЯ авсан бол хүний нөөцийн бодлого, чадамжтай,мэргэшсэн ХН байх шаардлагатай шүү зөв эмчилж,өвчнийг эдгээж,эрүүлжүүлэх,сувилах мэргэшсэн,чадварлаг,ёс зүйтэй,мерит зарчимтай байх хэрэгтэй .Гадаад дотоодын мундаг эмч мэргэжилтэнүүдийг урьж ажиллуулдаг байсан нь л зөв жишээ ..?????!!!!

Холбоотой мэдээ

Back to top button