УЛС ТӨРУлс төрийн мэдээ

П.Наранбаяр: БЗС-гийн журмыг өөрчилж, зээлээ төлөөгүй 14 мянган хүний мэдээллийг Монголбанканд бүртгэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Боловсролын зээлийн сангийн шинэчлэн боловсруулсан журмыг баталсан байна.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бид хүндээ ээлтэй, эргэн төлөлтийн сайжруулах чиглэлд өөрчлөлт орууллаа.

Нэгт, дэлхийн шилдэг их сургуульд тэнцсэн бакалаврын түвшний оюутанд тэтгэлэг олгодог байсан. Үүнийг зөвхөн 2+2 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, дотоодод хоёр жил, гадаадад хоёр жил суралцах тохиолдолд боловсролын зээлийг олгодог болгож байна. Манай их, дээд сургуулийн чанар ч дээшилж байгаа.

Хоёрт, 10-аас дээш жил малчнаар ажилласан өрхийн нэг хүүхдийг үнэгүй сургах асуудлыг журамд тусгалаа. Бэлчээрийн менежмент зэрэг ХАА-н чиглэлээр сурна гэж мэргэжлийг нь зааж, хуульчилсан. 2025.09.01-нээс эхлэх элсэлтээс энэ тэтгэлгийг олгож эхэлнэ.

Гуравт, зээлийн эргэн төлөх хугацааг 20 хүртэлх жил болголоо. 20 жил хүртэлх хугацаанд сунгаж болно гэсэн үг. Мөн төгсөөд, гадаадад гурав хүртэлх жил ажиллаад эх орондоо ирэх боломжтой.

Цаашлаад сонгон шалгаруулалт хүнээс үл хамаардаг, материалаа л үнэн зөв бүрдүүлсэн бол автоматаар дүн нь гардаг байхад өөрчлөлтөө чиглүүллээ. Ингэснээр олон өрх, гэр бүлд боломж нээлттэй болголоо гэж харж байна.

Нэг өрхийн хоёр хүүхэд гэж хязгаарладаг байсан. Одоо бол тэнцсэн л бол нэг өрхөөс суралцах хүүхдийн тоог хязгаарлахгүй.

Ерөнхий агуулгаар өндөр мэдлэг боловсролтой залуусыг гадаадад сурч ирээд эх орондоо ажиллах боломжийг бий болгож байгаа. Хөгжлийн бэршхээлтэй болон орон нутгийн иргэд ч боломж нэмэгдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дээр тусдаа бүлэг гаргасан.

Журмын өөрчлөлт 2025 оны төсөвт ямар нэг нэмэлт санхүүжилт үүсгэхгүй. Төсвийн зарцуулалтын үр ашиг ч нэмэгдэнэ гэж харж байна.

Өнөөдөр БЗС-гаас зээл авсан буюу төлөх үүрэг хүлээсэн 14 мянган хүн байна. 1200 нь гадаадад сурсан. Нийт 300 орчим тэрбум төгрөгийн асуудал юм. 204 тэрбум нь гадаадад суралцсан иргэдийн төлөх ёстой мөнгө байна. Байнгын хороо хамтран ажиллаж, О.Батнайрамдал гишүүний ахалсан ажлыг хэсэг бидэнд чиглэл өгсөн. Энэ дагуу БЗС-гийн журмыг шинэчилсэн.

Зээлээ төлөх ёстой хүмүүсийн мэдээллийг Монголбанкны хар жагсаалтад оруулах асуудал 2008 оноос хойш яригдсан. Бид ярилцан, нэг мөр шийдвэрллээ. Монголбанкны Зээлийн мэдээллийн санд дээрх 14 мянган иргэний мэдээллийг өгсөн байгаа. Авлагатай гэж бүртгэгдсэн.

Ноднингийн өдийд 438 сая төгрөг буцаан төлсөн. Энэ жил 1.2 тэрбум болж нэмэгдсэн байна. Эргэн төлөлтийг нь сайжруулж чадлаа гэж харж байна.

Эргэн төлөлтийг 30 тэрбум төгрөгт хүргэвэл, дахин зээл олгож эхэлнэ гэж заасан. Энэ 30 тэрбумд хүргэж чадахаар байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 30, 2025 15:09

Эхлээд эргэн төлүүлэх асуудлаа бүрэн шийдээд дараагийн журмаа гаргадаг байгаач хулгайч нарын хүүхдүүд бас хулгайч болдогч юм шиг зээлээ төлөөд сэтгэл амар амьсг�##�

Холбоотой мэдээ

Back to top button