Улс төрийн мэдээ

Импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийг хүчингүй болгохыг байнгын хороодоор дэмжлээ

УИХ-ын Төсвийн болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

"Гурилын үнэ кг нь 1500-1800 төгрөгийн үнэтэй байгаа хэдий ч баруун бүс рүү 1000 гаруй км тээвэрлэж очиход үнэ нэг дахин нэмэгддэг. Гэтэл хилийн цаанаас хямд гурил импортоор оруулж ирж борлуулах нь өөрөө дотоодын үйлдвэрлэгчдэд хүндрэлтэй болж буй" гэх асуудлыг зарим УИХ-ын гишүүд хөндөв. Иймд импортын гурилыг гаалийн татваргүй болгосон хуулийг хүчингүй болгож Засгийн газар тодорхой бүс нутгуудад квот тогтоох шаардлагатай гэсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, улаанбуудайн тухайд гэхэд л гаалийн албан татварт өөрчлөлт оруулсан учир өмнө нь хийж байсан зохицуулалтууд зогссон. Иймээс Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл батлагдвал Засгийн газраас холбогдох зохицуулалтыг үргэлжлүүлнэ гэдгийг тодотгов. Байнгын хорооны гишүүдийн зүгээс хуулийг дагаж мөрдөх хугацааг энэ сарын 1-ээс байсныг ирэх сарын 20-оос гэж өөрчлөх саналыг дэмжсэн бөгөөд тус хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хэлэлцүүлгийн талаарх байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button