Сургууль, цэцэрлэг нэмж баригдах тусам төрийн албан хаагчдын тоо голчлон өсдөг гэв

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Үүгээр УИХ-ын даргын нэр дэвшүүлснээр, С.Магнайсүрэнг томилох юм. Харин түр үүрэг гүйцэтгэж байсан Д.Загджавыг чөлөөлнө.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр төрийн албан хаагчдын тоо улам бүр нэмэгдэж, бүтэц данхайж буй асуудал хөндөгдсөн.
Үүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар хэллээ.
Тэрбээр "Ер нь төрийн албан хаагчдын тоотой холбоотой асуудал дээр нарийвчилсан мэдээлэл өгмөөр байгаа юм. Нийт 220 орчим мянган төрийн албан хаагч бий, ТӨҮГ-уудад 60 мянга байгаа. Харин 20 мянгын 70 хувь нь төрийн үйлчилгээний алба хаагчид байгаа. Сургууль, цэцэрлэгийн багш нар гэх мэт. 9 хувь нь төрийн захиргаа. Тэгэхээр сургууль цэцэрлэг нэмж баригдаж, ихээр ашиглалтад орж байгаатай холбогдуулан төрийн албан хаагчдын тоо өсдөг. Төрийн захиргаа л данхайгаад байгаа мэт ойлгоод байгаа" гэв.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн албан хаагчдын тоо өснө гээд сургууль,цэцэр барихгүй байлтай биш дээ. Төрийн захиргааны орон тоогоо л цөөлөх хэрэгтэй ш дээ.
Амарбаясгалан дарга минь та жаахан амьдралтай юм ярьдаа. Тэртээ тэргүй шинээр сургууль цэцэрлэг барихад орон тоо нэмэгдэх нь зайлшгүй захиргааны албан хаагчын тоо өсөөгүй гэвэл түүн шиг худал юм байхгүй зүгээр сумын Тамгын газар гэхэд л 20 гаруй орон тоотой байгаа. Тэгээд аймаг нийслэлийн газар хэлтэс албад, Дүүргийн яамны харьяа газар хэлтэс гээд хэдэн мянгаар орон тоотой байгааг үнэхээр мэдэхшүй байна уу мэдэн будилаад байна. Энэ бол зүгээр сонгуулиар олон хүний санал авах гэсэн арга цахим хөгжөөгүй зах зээлд дөнгөж ороод байсан 1990-ээд тэр үед 100 хүрэхгүй мянган төрийн албан хаагч ажиллаад улс орноо хөгжүүлээд эдийн засгаа сайжруулаад байсан. Төрийн алба данхайхаар ажил хийддэг, хээлхарууль авлига цэцэглэдэг бодит үр юм. Энгэж битгий бусдын толгойг угааж хуучинтайгаа нэвширтэл зууралд байдаг төсөв чинь цалин урсгал зардалд яваад хөгжил бүтээн байгуулалт алга болчихоод байна
Хүн амаа өсгөх бодлого барина гэвэл эцг эхийг нь ажиллуулахын тулд цэцэрлэг, сургуулиа барих нь ойлгомжтой.