Ж.Алдаржавхлан: Удирдлагын академид сарын ₮56 саяын цалинтай хүн бий, энд аудит хийж өгөөч

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Үүгээр УИХ-ын даргын нэр дэвшүүлснээр, С.Магнайсүрэнг томилох эсэхийг хэлэлцэнэ.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, “С.Магнайсүрэн даргыг бол мэднэ, дэмжиж байгаа. Хоёр асуудал байна. Та очоод одоогийн бүтэц бүрэлдэхүүнээр төрийн аудитыг хийнэ гэдэг эргэлзээтэй. Хувийн хэвшлийн аудитыг ашиглаж, дэмжиж, төрийн бүтцээ цомхотгохыг хүсэж байна. Хоёрдугаарт, өмнөх даргад хүсэлт явуулаад одоо хүртэл хариу өгөхгүй байна. Удирдлагын академи гээд статус нь ойлгомжгүй байгууллага бий. Аудит хийж өгөөч гэж хүсэлт тавьсан, айсан уу яасан, алга болсон. Сард 56 сая төгрөгийн цалинтай захирал байх жишээтэй. Маш их асуудалтай мэдээллүүд ирсээр байгаа. Тэгэхээр та Удирдлагын академын статус дээр аудит хийж өгөөч. Төрийн албыг мэргэшүүлдэг академи байх ёстой, эсвэл оюутнаас төлбөр авч сургалтаа явуулдаг МУИС шиг сургууль болох хэрэгтэй” гэлээ.
Нэр дэвшигч С.Магнайсүрэн, “Хувийн хэвшлийн аудитын тусгай зөвшөөрлийг Сангийн яам олгодог, 60 байгууллага байна гэж ойлгосон. Энэ асуудал зэрэгцээд явах ёстой, бүх зүйлийг хүний нөөцөөр шийдэх амаргүй. Удирдлагын академи дээр бол аудит хийгдсэн байж таарна. Хэрэв томилогдвол үзээд, тусгайлан мэдээлэл өгье. Гарц шийдлүүдийг хэлье” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төлбөргүй юм уу ? Яаж элсэлтээ авдаг ?
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch