Л.Гантөмөрийн хүргэн 1Xbet сурталчилж, нэр бүхий сайд нар их хэмжээний долларын санал авсан уу

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн хуульд төлбөр таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Хууль зүй, дотоод хэргийн яам өгдөг. Өнөөдрийн байдлаар энэхүү зөвшөөрлийг гурван байгууллага л авсан байдаг аж.
Засгийн газраас Зөвшөөрлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж, уг хуулийн төсөл дээр ЗГХЭГ-ын дарга нь багагүй амбицлаад авсан. Гэтэл өнөөдөр уг хуулийг “жонхууруулж” дуусгаж буй.
1Xbet хаа сайгүй сурталчилгаагаа түгээж, бүх салбарт хүч түрэн орж ирсэн. Үүнийг цэгцлэх агуулгыг ийн Засгийн газар барьж авсан ч яагаад “яаралтайгаар” оруулж ирсэн хуулиа ийн бантагнуулах болов.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн бөөрөнд нь нэг хууль дагуулж оруулж ирсэн нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах юм. Хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлээгүй гэдэг асуудал дагуулснаас гадна Зөвшөөрлийн хуульд хориглолт бүхий ганцхан заалтыг хаанаас ч юм гаргаж ирээд оруулж ирж хэлэлцүүлэх болсон нь хуулийн агуулга бүхэлдээ өөрчлөгдөх нөхцөл рүү түлхэв.
Анхнаасаа Зөвшөөрлийн тухай хууль нь хориглосон заалтыг тусгахгүй буюу Зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг л баталдаг хуулийг ийн санаатай ч гэх үү, санаандгүй ч гэх үү байдлаар үндсэн агуулгыг нь няцааж байгаа нь энэ хуулийг буцаахаас аргагүй болгочхож буй.
Хэрвээ хууль буцаагдвал мөрийтэй тоглоомуудыг бүхэлд нь зөвшөөрөх нөхцөл үүснэ гэсэн үг. Дагалдах хууль нэрээр оруулж ирсэн ганц заалтаас болж УИХ-ын нэр бүхий гишүүд шүүмжлэн дуугарсан ч АН-ын бүлэг ажлын 5 хоногийн завсарлага авч хойшлуулсан байдаг. Засгийн газрын яаралтайгаар оруулж ирсэн хууль дээр ганц заалтаар буцаах нөхцөл үүсгэж, үүнд нь бүлэг завсарлага авсан зэргээс анзаарвал 1Xbet-ийн зүгээс уг хууль дээр лоббидов уу, нэр бүхий сайд нарт их хэмжээний ам.долларын санал авснаас болж хойш чангаагдаж байна уу ч гэх хардлага үүсэх болов.
Мөн Зөвшөөрлийн хууль дотор спортын бэт, мөрийтэй тоглоом хоёрыг ялгах тухай яригдаж эхэлсэн. Гэтэл 1Xbet нь спортын тоглоомууд дээр мөрий тавьдаг нь спортын бэт гэдэг агуулгадаа ороод хуульд дахиад өөрчлөлт оруулах юм уу гэдэг төөрөгдөл үүсчихэж байгаа юм.
Нөгөө талд салбар, салбарын олны танилуудын 1Xbet сурталчлах нь хэрээс хэтэрсэн төдийгүй АН-ын дарга, Монгол Улсын Шадар сайд, Эдийн Засаг Хөгжлийн сайд Л.Гантөмөрийн хүргэн Т.Саруултөгс мөн л 1Xbet сурталчилж явна. Монголд 1Xbet тойрсон асар их мөнгө эргэлдэж, үүнээс гадагшаа урссан нь ч багагүй учир үүний цаана ямар лобби өрнөж байгаа нь анхаарал татсан хэвээр байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүргэн нь бүткү ээ
Нүгэл чинь нүдээрээ гарна даа
тэгнэ
Гантөмөрийг унагаж АН-ыг Засгаас гаргах гэсэн эрх мэдэл горилогсод, гадаадад орогногсодын санаарх�##� яваад байна даа
Unen l dee, hurgen hudlaa yarij hunii tolgoi erguulj mungu oldog hun baidag. Hen ch uulzsan itgeed munguu ugchihnu, teruugeer hoodoo olj hidden, neg ch tatvar tulduggui nuhur bii
Шаамий �####�нуудын цуглуулга юм уу хайшаа юм...
Gantumur bol hyn hog shy