УЛС ТӨР

Ц.Туваан: Үе шаттайгаар дараагийн боомтын үйл ажиллагааг эхлүүлнэ

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр /2025.05.14/ болж байна. Энэ үеэр Аж, үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Хоёр талын засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чигээ батлуулж байгаад хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд хамгийн эхэнд Гашуунсухайт-Ганцмодыг нээж, дараад нь шат дараатайгаар Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Зүүнбаян-Ханги боомтуудыг ашиглалтад оруулахаар ярилцсан. Энэ бүтээн байгуулалт эхэлсэн өдөр буюу өнөөдрөөс эхлэн Шивээхүрэн-Сэхэ боомтыг эхлүүлэх ажилдаа орно.

Энэ удаагийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төсвийг "Эрдэнэс тавантолгой" компани хариуцаж байгаа. Харин дараа дараагийн боомтын төсөвт өртгийг хэрхэн гаргах талаар хэлэлцэж байна.

Анх энэхүү боомтын төсөвт өртөг 976 тэрбум байсан бол холбогдох мэргэжилтнүүд сайтар ажилласны үр дүнд 900 орчим тэрбум болж, бууруулж чадсан.

Төмөр зам ашиглалтад орсноор ачаа тээвэр 30 сая тонноор нэмэгдэнэ. Экспортоор гаргах барааны эргэлт ч нэмэгдэж, 1.5 тэрбум долларын борлуулалт хийх боломжтой. Хоёр талаас дан ганц нүүрс тээвэрлэхгүй. Өргөн хэрэглээний бараа, бензин гэх мэт олон арван барааг энэ замаар тээвэрлэнэ.

Дэлхий даяар тарифын татвар нэмэгдэж эхлэхээс өмнөхөн энэхүү гэрээ хэлцэл хийгдсэн байсан учраас бидэнд давуу тал болж байна. БНХАУ-д нийлүүлэх нүүрсний үнийг тодорхойлон хэлэх боломжгүй. Сар бүр хэлбэлздэг болохоор яг таг хэлэх боломжгүй байна. Ямартай ч уурхайн хүчин чадал нэмэгдүүлэхээр Онч хараат, Бор толгой хоёр ордыг ашиглалтад оруулна. Эдгээр ордууд урьдчилсан байдлаар нэг тэрбум нөөцтэй нь тогтоогдсон. 2030 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө эдгээр ордыг ашиглалтад оруулна. Хөндөгдөөгүй орд учраас, хайгуулаа хийж, судалгааны ажилдаа эхэлсэн. Дээрээс нь эдгээр ордыг ашиглах ТЭЗҮ-г тогтоож ажиллана.

Сарын өмнө 4.5 сая тонн нүүрсний овоолго байсан харин одоо 3.3 сая овоолго байна. АНУ болон Хятад хоёрын хоорондох тарифын асуудал сайжирч байгаатай холбогдуулан бидэнд ч мөн ээлтэй байна" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
haha
haha
5 сар 14, 2025 14:16

naransevstei bol noo shuu.gahai mini.hil iin oiroltsoo baigaa altnii nuutsruu uhen hatan zutgej baigaa shuu novshnuud.

Зочин
Зочин
5 сар 14, 2025 23:16

Ха ха энэ суганы үс юу гэж хуцнам

Зочин
Зочин
5 сар 14, 2025 23:28

Хоёр нам Засгийн Газраас са лахдаа энэ гүзээг гүүрэн дээрээс хөлөөр нь дүүжлэнэ шүү ! Яг нөгөө Гансүх шиг! Энэ нь одоохондоо тэрнийг төсөөлөхчгүй л нааж бна.

Холбоотой мэдээ

Back to top button