Улс төрийн мэдээ

Үйл явдал: "Баялагтаа эзэн Монгол" ТББ-аас шаардлага хүргүүлнэ

Өнөөдөр /2025.05.21/ болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

9:00 цагт: “Нийтийн эрх ашиг: аюулгүй байдал ба  иргэний нийгэм” хэлэлцүүлэг Галлериа Улаанбаатар төвд болно. Холбогдох утас: 99835595

“Үндэсний мэдээллийн төв”-д:

11:00 цагт: Монгол Улсын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав тэргүүтэй хүмүүс хамтарсан Засгийн газрыг огцруулахыг Монголын ард түмэн дэмжихгүй байх талаар мэдээлэл өгнө.

11:30 цагт: “Баялагтаа эзэн Монгол” ТББ-аас Оюутолгой, Орон нутагт 4 эгнээ зам тавих шаардлагыг УИХ-д уламжилна.

12:00 цагт: GUYS хамтлагийн анхны задгай талбайн тоглолт болох “Сургууль минь баяртай” тоглолтын хэвлэлийн хурал King ball room-д болно. Холбогдох утас: 88677069

16:00 цагт: Уран бүтээлч Ц.Бямбажавын “Уулсын чуулган” бие даасан үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд нээнэ.

-“Боловсролын өдөрлөг 2025” Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилж байна.

-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

Орон нутагт:

-Завхан аймгийн Улиастай суманд 2024 оны "Аялал жуулчлалын хөгжилд нутгийн иргэдийн оролцоо” аялал жуулчлалын зөвлөгөөн болно.

-Улиастайд иргэдийн “Спортын их наадам-2025” хоёрдугаар шатны тэмцээн энэ сарын 19-22-ны өдөр болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 Хилийн чанадад:

-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button