Улс төрийн мэдээ

Өнөөдөр таван байнгын хороо хуралдана

Засгийн газар, МАН-ын бага хурал, АН-ын Удирдах зөвлөл хуралдах энэ өдөр УИХ дахь таван байнгын хороо хуралдахаар байна.

Тодруулбал, Төсвийн байнгын хороо, БСШУС-ын байнгын хороо, БОХХАА-н байнгын хороо, ИЦББ-ын байнгын хороо, АҮББ-ын байнгын хороо дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ.

Төсвийн байнгын хороо – 09.00 цагаас

  • “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Улсын Их Хурлын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийг бүртгэх тухай/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо – 11.00 цагаас

  • “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
  • Улсын Их Хурлын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсох

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо – 13.00 цагаас

  • “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
  • Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

Инновац, цахим бодлогын байнгын хороо – 15.00 цагаас

  • “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
  • Улсын Их Хурлын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох
  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл /Санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ./

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо – 17.00 цагаас

  • “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ.
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай/
  • Хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэр, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд болон холбогдох бусад Засгийн газрын гишүүдийн мэдээллийг сонсох

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button