УЛС ТӨР

БАРИМТ: ХЗДХЯ 626 саяар тавилга авч, 51 саяар өрөөгөө тохижуулжээ

“Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн лайв хийн ХЗДХ-ийн яамны тансаг хэрэглээтэй холбоотой бас нэгэн ноцтой баримтыг дэлгэлээ. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг “ХЗДХЯ 71.5 сая төгрөгөөр хөшиг, 46.4 саяар хурлын чанга яригч, хоёр давхрын гэрээ хэлцлийн болон хурлын танхимаа 117,9 саяар тохижуулжээ. Энэ мэдээллийг тус яамны шилэн дансны мэдээллийг нягталж олсон” гэсэн юм.

Үүнтэй холбогдуулан манай сайт өчигдөр (2020.01.21) бичсэн нийтлэлээ сэргээн нийтлэв.

ХЗДХ-ийн яамныхан үе үе төрийн мөнгөөр тансагласан асуудалд нэр холбогддог. Одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 онд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 360 сая төгрөгийн үнэтэй 2018 оны “Лексус 570” автомашин унаад зэмлүүлж, машинаасаа татгалзахад хүрч байсан билээ.

Энэ удаад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүний 700 гаруй сая төгрөгөөр өрөөгөө тохижуулсан нь ил болж шүүмжлэл дагуулаад байна.

Тодруулбал, тэрбээр 51,6 сая төгрөгөөр өрөөгөө тохижуулж, 626 сая төгрөгөөр тавилга авсан байна. Үүнийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн шилэн дансанд хяналт тавьж, төрийн байгууллагуудын орлого зарлагад хяналт тавьсныхаа хүрээнд эл мэдээллийг ил болгосон гэгдэж буй.

Ингэхдээ, Г.Билгүүн нь 2019 оны долдугаар сарын 24-ний өдөр “Евровүүд” ХХК-тай өрөөгөө тохижуулуулахаар  ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Эл ажлын гүйцэтгэлийн мөнгөн дүн 51.6 сая төгрөг бөгөөд ХЗДХ-ийн яамны конторын барилгын дөрөвдүгээр давхарт байрлах Төрийн нарийн бичгийн даргын өрөөний дотор засал, уулзалтын танхимын тавилгыг хийж гүйцэтгэжээ.

Мөн 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хууль зүйн салбарын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээгээр 626 сая төгрөгийн үнэ бүхий модон тавилга, эд хогшил нийлүүлжээ. Энэ хүрээнд 22 нэр төрлийн нийт 816 ширхэг бараа нийлүүлэгджээ.

ХЗДХ-ийн сайд Г.Билгүүний хувьд, төрийн албанд 16 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Ингэхдээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд голчлон ажилласны дотор мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргын албан тушаал хашиж хамгийн сүүлд гэхэд Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж ТНБД-ын суудлыг орлож байсан билээ.

ХЗДХ-ийн яамны ТНБД Г.Билгүүний өрөөг 51 сая төгрөгөөр тохижуулсан баримт:

Ти-китчен компанитай гэрээ байгуулан 626 сая төгрөгөөр тавилга авсан баримт:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-01-21 10:55

Хариуцлага тооцох хэрэгтэй. Ер нь болчимгуй нохор юм шигээ. Бохчуудийн допингийн асуудлыг журам зорчин мэдээлж, хурцатм�##� байд�##� бий болгосо

ZOCHIN
ZOCHIN
2020-01-21 11:28

ED NAR NEEREE hun zodoj tanhairsan ,idsen ,uusan ,tusubiin mungu idseneeree uraldaad ard tumnee daajignaad baij baidag boljee. yamarch haryu

Зочин
Зочин
2020-01-22 10:39

10А-69 нтр. Оффис ч үгүй компани байна шт.

иргэн
иргэн
2020-01-22 21:18

Төрийн �##�бан хаагчид ер нь ажлаа мэддэг юмуу. Нэг л том дарга нар. Шантааж хийж авилга авах гэсэн новшнууд. Хүрэлсүхийн сэлэм хаана эргээд б

Нямдоржид итгэж байсан юмсандаа
Нямдоржид итгэж байсан юмсандаа
2020-01-23 23:27

Тендер ар�##�аад наад компани чинь яг ялсануу? үгүй шдээ шууд гэрээ ашгаа хувааж хийсэн шдээ. Тендерийн хууль хздхянд үйлчилдэггүй юмуу?

Холбоотой мэдээ

Back to top button