Нийгэм мэдээ

Зам ашигласны төлбөрөө төлөөгүй жолоочид өнөөдрөөс хоног тутам алданги тооцно

Жолооч нар зам ашиглалтын төлбөрөө төлөхгүй бол өнөөдрөөс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож эхлэх гэж байна. Тодруулбал, уг төлбөрийг товчоодоор нэвтрэх үед 1000-10,000 төгрөгөөр тооцож авдаг.

Энэхүү төлбөр төлөх хэлбэрийг гурван жилийн өмнө буюу 2022 оноос эхлэн цахимд шилжүүлсэн. Гэсэн ч зарим иргэд бүрэн мэдээлэлгүйн улмаас одоог хүртэл зам ашигласны төлбөрөө цахимаар төлөөгүй байна. Иймд их хэмжээний хуримтлал үүсээд байгаа аж. Тиймээс алданги тооцож эхлэх юм.

Хэрэв оноос өмнө төлөөгүй тохиолдолд 900 мянга гаруй иргэн алданги тооцуулахаар байгааг албаныхан хэлж байв. Жолооч нарын төлсөн уг мөнгөөр улсын хэмжээний нийт засмал замын засвар арчлалтыг хийдэг гэв.

Тиймээс иргэдийг www.ezam.mn болон E-Mongolia системээр нэвтэрч тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулан төлбөрийн мэдээллээ шалгаж, төлж барагдуулахыг санууллаа.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Дураараа хэд дахин нэмсэн машиныхаа татварыг буулгах хэрэгтэй.Шүүхэд хандмаар байна.

Зочин
Зочин

Дураараа юм аа

Нам засгийн зөв зүйтэй шийдвэр
Нам засгийн зөв зүйтэй шийдвэр

Болж, ашгүй муусайн приустай оркуудыг сайн чангал.

Зочин
Зочин

Яанаа би 1000 төгрөгний зам ашиглалтын төлбөр төлөөгүй байгаа. Өдөрт 1000*0,5%=5 төг. Нэг жил төлөхгүй бол 5*365=1825 төг. 10 жил төлөхгүй бол 18250 төгрөгний өрөнд орж байгаа юм байна.

Баагий
Баагий

Пизда шиг юм интёрнётээр орж төлбөр хийж болохгүй байна ш дээ.
Эхлээд энэ зүйлээ янзлаад дараа нь төлбөрөө шаардвал яасан юм вэ??? Үүнийг хийсэн гээд татвар төлөгч бид нарын мөнгөнөөс авсан даа

Холбоотой мэдээ

Back to top button