НИЙГЭМ

ТЕГ: Тагнуулын ажилчид дээрэм хийсэн гэх асуудлаар Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна

НЭМЭЛТ: 17.13 ЦАГТ

Тагнуулын байгууллагын тусгай алба хаагчид дээрэм хийсэн гэх асуудлын хүрээнд ТЕГ-аас дараах мэдэгдлийг гаргалаа.

МЭДЭГДЭЛ:

ОХУ-ын иргэнийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн тагнуулын байгууллагын ажилтнуудыг 2020 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө баривчилсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсантай холбогдуулан дараах мэдэгдлийг хүргэж байна.

  Тагнуулын байгууллагын албан хаагчид Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй асуудлын талаарх урьдчилсан мэдээллийн дагуу тус газраас цагдаагийн байгууллагад мэдээллийн дэмжлэг үзүүлж ажилласан.

Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааг тагнуул, цагдаагийн байгууллага хамтран хэрэгжүүлж байна.

НЭМЭЛТ: 15:30 ЦАГТ

ЦЕГ: ТАГНУУЛЫН ДӨРВӨН АЖИЛТАНГ ДЭЭРМИЙН ҮЙЛДЛЭЭР СААТУУЛСАН НЬ ҮНЭН

Тагнуулын байгууллагын тусгай алба хаагчид дээрэм хийсэн асуудлаар ЦЕГ-аас доорх албан мэдээллийг гаргажээ. Мэдээлэлд,

"Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үл таних дөрвөн хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2.500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад МУ-ын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Ингээд нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Тухайн дөрвөн этгээд нь ТЕГ-ын ажилтнууд юм ” гэжээ.

НЭМЭЛТ: 12:30 ЦАГТ

ТЕГ-ААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ БАЙНА

Тагнуулын ерөнхий газрын тусгай алба хаагчид өнгөрсөн шөнө их хэмжээний бэлэн мөнгөтэй явсан гэх гадны иргэн буу тулган халдаж, дээрэм хийхийг завдсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад буй. Тухайн гадаадын иргэн нь биедээ бэлнээр 200-гаад сая төгрөг 50-иад мянган ам.доллартай явсан  гэх мэдээлэл байгаа юм.

Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн дарга хурандаа Б.Баатархүү "Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн шөнө ажиллагаа явуулсан. Одоогоор надад дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байна. Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Харин ТЕГ-ын хэвлэлээс одоогоор мэдээлэл өгөөгүй байгаа юм.


НЭМЭЛТ: 11.35 ЦАГТ

ДЭЭРМИЙН ҮЕЭР ХЭРЭГЛЭСЭН ГАЛТ ЗЭВСГИЙГ ХУРААН АВЧЭЭ

Тагнуулын ерөнхий газрын алба хаагчид их хэмжээний бэлэн мөнгөтэй явсан ОХУ-ын иргэнийг буу тулган дээрэмдэх үйлдэл хийж байхад нь Цагдаагийн байгууллагаас ажиллагаа явуулж, саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Одоогоор дээрмийг хийхдээ ашигласан галт зэвсгүүдийг Цагдаагийн байгууллага хураан авсан байна.

Дээрмийн ажиллагаанд ТЕГ-ын .... дөрвөн ажилтан хэлтсийн даргатайгаа хамт явсан гэх мэдээлэл байна. Уг асуудлаар Цагдаагийн байгууллагаас яг албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа юм.


ЭХЛЭЛ: 10.50 цагт

ТАГНУУЛЫНХАН АЛБАН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАДАГ БУУГАА ДЭЭРМИЙН ҮЕЭР ХЭРЭГЛЭЖЭЭ

ТЕГ-ын тусгай хэлтсийн алба хаагчид өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө ОХУ-ын нэгэн иргэнийг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн гэх талаар мэдээлэгдсэн.

Уг мэдээлэлд:

Тэднийг дөрвүүл бүлгийн даргынхаа хамт, ажлын хувцастайгаа уг дээрмийг үйлдсэн бөгөөд үүндээ байлдааны галт зэвсэг ашигласан гэж дурдсан юм.

Цагдаагийн байгууллагаас дээрэм хийсэн байж болзошгүй тагнуулын тусгай албаныхныг баривчилсан талаараа тодотгоод байгаа юм. Одоогийн байдлаар ТЕГ-ын ажилчдыг саатуулж, галт зэвсгийг хураан авсан ба Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-01-24 11:15

Мэдээлэл дунд байдаг улсууд

eguur
eguur
2020-01-24 11:15

tusgai albaniinhan deerem hiij ywna gej baih uuu yalanguya dargataigaa cucuuc jhn bodoj baij medeegee beldmeer yumdaa medreluud

Зочин
Зочин
2020-01-24 11:48
Reply to  eguur

Tegeed tusgaigiinhan tsagdaa nart barigdaad l

Арвиа
Арвиа
2020-01-24 11:59

Эргүүлийн цагдаа нарт баригддаг ~ "'ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН БЭЛТГЭГДСЭН АЛБАН ХААГЧИД "'~ байгаа нь үнэн бол Монгол улсад ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ

Арвиа
Арвиа
2020-01-24 12:01

ГАЗАР "'~хэмээх байгууллага БАЙХ ШААРДЛАГАГҮЙ ~юм шиг бодогдоно.
Тусгай бэлтгэгдсэн тагнуулын �##�бан хаагчид биш бол уу даа.????

No name
No name
2020-01-24 12:13

Maaftai kino ymu xxa

Зочин
Зочин
2020-01-24 12:51

Гадны иргэн дээрэмдэж мөнгө олох гэж байхаар манай цадаж ханадаггүй луйварчид, авилгачдыг айлгахгүй дээ. Тэгвэл ядаж шун�##� нь багасах байх

Архан
Архан
2020-01-24 15:38
Reply to  Зочин

Яг

Zochin
Zochin
2020-01-25 05:06
Reply to  Архан

Sayhan darga ni general bolood baisan biz de. Getel tserguud ni deerem hiij baidag. Ogt abtsaldahgui l haragdaj bn da

Зочин
Зочин
2020-01-24 12:54

2008 оны үймээнээр цагдаа нарыг хөдлөхгүй болохоор Элбэгдорж үймээн дэгдээгчдээс тодорхой хүмүүсийг цагдаа хувцсаар хувцаслаж, хөөж буудуулс

Zochin
Zochin
2020-01-24 14:08

Bitgii ingej hudlaa shaaldaa ta nar orsod bolson hereg gej bhd mongold ged shaachih ymaa

Иргэн
Иргэн
2020-01-24 15:43

Тусгай ажиллагаа дээд газрын шийдвэрээр явуулсан гэж хэлээд л чимээгүй болно биз гайхах юм �##�га.

Зочин
Зочин
2020-01-24 16:23

Сүүлийн үеийн төгнуулынхан бол хүн �##�хаас сийхгүй оюуны хоосролтой золибон царайтай маш тэнэг гарууд болсон байд�##�тай анзаарагддаг шүү.

Ц.Нямдорж
Ц.Нямдорж
2020-01-24 16:48

нэг болохоор 1 сарын 13д дээрэм болсон гээд нэг болохоор 1 сарын 23-24 шилжих шөнө гээд байх юм ямар учиртай юм бэ

зочин
зочин
2020-01-24 17:01

ЕБС-д олигтой юм сураагүй, мөнгөдөж сургуульд орсон юмнууд арын ха�##�га, авилг�##�, арга з�##�иар төгссөн болоод мөнгөдөөд ажлын байранд гарсан

зочин
зочин
2020-01-24 17:02

хүн хогнууд хүчний байгууллагад орждээ

Зочин
Зочин
2020-01-25 19:34

Үхэр мтнголчууд шаана б з

Холбоотой мэдээ

Back to top button