Нийгэм мэдээ

Тодруулга: "Нэгдсэн системийн шинэчлэл дуусаагүй тул сургуулийн нягтлангууд цалингаа бодож байгаа"

Багш нарын цалин энэ сараас эхлэн 50 хувиар нэмэгдэж байгаа. Энэ бол тэдний жагсаал, ажил хаялтын үр дүн. Өөрөөр хэлбэл гурвалсан хэлэлцээрт талууд гарын үсэг зурж, тохиролцсон. Ингээд 2026 оны 11 дүгээр сар хүртэл 75 хувиар нэмэхээр болсон.

Багш нарын цалинг сар бүрийн 15 болон 25-ны дотор олгодог юм байна. Гэвч 15-ны дотор олгох ёстой цалин 19-ний өдөр олгогдсон гэв. Харин 25-ны өдөр олгох ёстой сарын сүүл цалинг одоог хүртэл олгоогүй байна. Энэ цалин дээр 50 хувийн нэмэгдэл бодогдох учиртай.

Уг асуудлаар Боловсролын яамнаас тодруулахад,

"Мөнгө нь шилжээд оччихсон. Харин Сангийн яамны цалин боддог нэгдсэн системийн шинэчлэл дуусаагүй байна гэдэг мэдээлэл өгсөн. Тиймээс сургуулийн нягтлангууд өөрсдөө бодож байгаа. Ийм шалтгаанаар удаж байна" гэлээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Худлаа ярихаас цаашгүй мөнгө байхгүй гээд нэмэгдлүүдийг царцаа гээ биз дээ

Зочин
Зочин

Ажлаа дахин хаях нь л үр дүнтэй юм байнаа Шал худлаа байна

Зочин
Зочин

Юунд багш нараа хуурна вэ? Хуучин цалингаас орон нутаг,удаан жил, зэрэг гэх нэмэгдлүүд хуучин цалингаас бодогдоно гэсэн нь ямар учиртай юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button