Нийгэм мэдээ

Нүхтийн аманд стандартын бус 1000 метр хашааг албадан буулгалаа

Зэрлэг амьтанд хөнөөлтэй стандартгүй хашаанууд нийслэлд байсаар байна. Улмаар үзүүртэй төмөр хашаанд гэдсээ сүлбүүлэн хүнд шархадсан буга шархаа даалгүй үхсэн хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарсан.

Иймд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа ийнхүү 1000 метр урт стандартын бус хашааг албадан буулгасан байна.

Эргэн сануулахад, 2018-2025 онд хашаанд сүлбэгдэж болон хавчуулагдаж 44 зэрлэг амьтан хорогдсон тоо бий. Тиймээс НБОГ-аас Улаанбаатар хотын зуслангийн бүс болон улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хашаанд тавигдах стандартыг батлуулж, 2025 оны 10-р сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button