НИЙГЭМНийгэм мэдээ

Ж.Чинбүрэн: 5.5 тэрбумыг зарцуулж байж л Улаанбурханыг өдөртөө 20-иос нэмэгдүүлэлгүй барьж авлаа

Засгийн газрын  (2026.02.11)  хуралдаанаар  Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулахыг дэмжлээ. Энэхүү төв нь эрсдэлийг урьдчилан илрүүлж, эрт сэрэмжлүүлэх, болзошгүй аюулыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэн, салбар хоорондын уялдаа холбоог хангах зорилготой юм. Тус төвийн үйл ажиллагааг энэ оны тавдугаар сараас эхлүүлэхээр бэлтгэл хангаж байна..

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн  Бид гал гарсны дараа гал унтраадаг тогтолцоотой байна. Халдварт өвчний эмчилгээ нь нэг байгууллагад, тандалт нь өөр бүтцэд, эрсдэлийн үнэлгээ нь нэгдсэн системгүй, хариуцлага нь тодорхой бус шуурхай мэдээлэл нэг төвд зангидагддаггүй. Тийм учраас аливаа шийдвэр хожимдож гарч, зардал өсөж, эрсдэл даамжирдаг “CDC буюу Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв гэдэг бол халдварт болон халдварт бус өвчин гарсны дараа эмчлэх биш, улс орныг эрсдэлээс хамгаалдаг эрт сэрэмжлүүлэх үндсэн тогтолцоо  юм.  Хамгийн эхний жишээ нь 2025 оны хоёрдугаар сард халуун орноос тээвэрлэгдэн орж ирсэн улаанбурхан өвчний дэгдэлт юм.

Хариу арга хэмжээг цаг тухайд нь авч чадаагүйн улмаас өнөөдрийн байдлаар 14 мянган хүүхэд тус халдварт өртөөд байна. Иймд халдварын тархалтыг бууруулахын тулд Засгийн газрын нөөц хөрөнгөөс 5.5 тэрбум төгрөг гаргах шаардлага үүссэн. Хэрэв Өвчний хяналт, сэргийлэлтийн тогтолцоо бүрэн утгаараа ажиллаж, Засгийн газарт нотолгоонд суурилсан, үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй өгсөн бол хоёрдугаар сараас эхлэн өвчний тархалтыг хяналтдаа авч, урьдчилан сэргийлэх боломжтой байлаа. Урьдчилан сэргийлэхэд зарцуулсан нэг төгрөг бүр 5–10 дахин өсөж, эдийн засгийн өндөр өгөөж авчирдгийг энэхүү тохиолдол тод харуулж байна.

Аливаа өвчнийг урьдчилан таамаглах, төлөвлөх, Монгол Улсад бүртгэгдэж буй өвчлөлүүдэд тогтмол хяналт тавих нь дараа жилийн төсөвт аль өвчний эсрэг илүү анхаарч, дархлаажуулалт болон хамгаалалтын арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг тодорхойлох чухал ач холбогдолтой. Энэ нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах дархлааны тогтолцооны үндэс суурь юм.

Эмийн үнэ болон байршил харах боломж бүрдлээ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр “Digital First” бодлогын хүрээнд эмийн үнийн ил тод байдлыг хангах зорилгоор em.hdc.gov.mn цахим системийг нэвтрүүлсэн. Иргэд эмийн сангуудаар явахгүйгээр шаардлагатай эмийнхээ үнэ, олдцыг бодит цаг хугацаанд харах, харьцуулах боломжтой болсон. Ингэснээр иргэд хамгийн хямд үнэтэй эмийг сонгон худалдан авах, эмийн үнийн хөөргөдлийг хянах нөхцөл бүрдлээ. Тухайн иргэн системд нэвтрэхэд хэрэглэгчийн байршлаас 5 км радиус доторх эмийн сангууд автоматаар харагдана. Хайлт хийх хэсэгт эмийн нэрийг бичиж оруулахад:

  • Тухайн эм аль эмийн санд байгаа эсэх
  • Нөөцийн мэдээлэл
  • Үнийн дүн
  • Хэрэглэх заавар зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирнэ.

Мөн ижил төрлийн эмийг өөр өөр эмийн санд хэдэн төгрөгөөр худалдаалж байгааг харьцуулан харах боломжтой. Заавал эмийн сангуудаар явж эм хайх шаардлагагүй болсон гэв.

Эрүүл мэндийн даатгалаас тусламж үйлчилгээ авснаа И-Монголиа-гаас хардаг болсон

Эрүүл мэндийн даатгалаас ямар тусламж авснаа И-Монголиа-гаас хардаг болсон. Даатгуулагч иргэд сар болгон өмнөх сард ЭМД-аас ямар тусламж үйлчилгээ авснаа хянах боломж бүрдсэн. Ингэснээр ЭМС-гийн санхүүжилтэд иргэн өөрөө хяналт тавьж, эмнэлгүүд хуурамч нэхэмжлэл илгээх зэрэг сангийн хөрөнгийг хууль бусаар ашигласан зөрчил гарахгүй байх нөхцөлийг бүрдүүллээ.

Тухайн иргэн насанд хүрээгүй хүүхэдтэй бол хүүхдүүд нь эрүүл мэндийн ямар тусламж авсан мэдээллийг мөн хянах боломжтой.

Э.БАЯНМӨНХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bujin
Bujin

Ene yvj bga munguniihuu 50% - huviig harmaand ni orson bh.

Зочин
Зочин

Вакцин эсэргүүүцсэн хулгайч нараас зардлыг гаргуулах хэрэгтэй. Улаан бурханы вакцин манай хүн амыг 3,5 саяд хүргэсэн юм.

Зочин
Зочин

ӨРХИЙН ЭМЧИЙН СТАТУСТАЙ ХҮНИЙГ САЙДААР ӨРГӨМЖИЛСӨН ГАЙ НЬ ИНГЭЖ ГАРЧ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ.

Зочин
Зочин

Mundag

Холбоотой мэдээ

Back to top button