Нийгэм мэдээ

Эрдэнэтийн ДЦС-ын ажилчид: Цалинг 30 хувиар нэмэхгүй бол ажил хаялт зарлана

"Эрдэнэтийн дулааны цахилгаан станц"-ын нийт ажилчид цалин хөлсөө 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага хүргүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Ерэн-Өлзий нарт албан бичиг илгээсэн байна.

Шаардлагатаа "“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн нийт ажилчид, инженер техникийн ажилтнууд бид цаашид эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах хүнд нөхцөлд үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Гэвч өнөөгийн нөхцөл байдал нь ажилчдын амьдралд болон салбарын ирээдүйд ноцтой эрсдэл учирч байгаа тул дараах шаардлагыг хүргүүлж байна.

Нэг. Эрчим хүчний салбарын бодлогыг тодорхой төлөвлөлттэй, алсын хараатай, эдийн засгийн үндэслэлтэй болгох шаардлагатай байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эрчим хүчийг бие даасан, бие даасан стратегийн салбар хэмээн тодорхойлсон. Иймд салбарын тогтвортой байдлыг хангах, хүний нөөцийн бодлогыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна.

Хоёр. Ажилчдын цалин хөлсийг инфляцийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн баталгааг сайжруулах шаардлагатай байна.

Дээрх шаардлагыг хангахгүй бол Холбооны тухай хуулийн 147, 148 дугаар зүйлд заасны дагуу ажил хаялтын хэлбэрт шилжих, 25, 26 дугаар зүйлд заасан бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй болохыг үүгээр мэдэгдэж байна" хэмээсэн байна.


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button