Нийгэм мэдээ

ХӨСҮТ: Миненгитийн эрсдэл өндөр улирал эхэлж байна

Менингококкт халдвар нь Neisseria meningitidis нянгаар үүсгэгддэг, богино хугацаанд хүндэрч болзошгүй аюултай халдвар юм. Ялангуяа нярай, бага насны хүүхдэд хурдан явцтай илэрдэг.

Бага насны хүүхдэд илрэх шинж тэмдэг:

  • 38°С-аас дээш халуурах
  • Уйламтгай, тайвшрахгүй байх
  • Хөхөө муу хөхөх, хоолонд дургүй болох
  • Бөөлжих
  • Нойрмоглох эсвэл сулрах
  • Арьсан дээр ягаан, хөхөвтөр жижиг цусархаг тууралт гарах (даралтаар арилахгүй)
  • Толгойн зулай товойх (нярайд)
  • Гар, хөл хүйтэн болох
  • Таталт өгөх

Анхаарах: Тууралт нь эхэндээ жижиг цэг хэлбэртэй гарч, богино хугацаанд томорч, тархах боломжтой.

Хэрэв дээрх шинж тэмдгүүдээс нэг болон хэд хэд нь илэрвэл яаралтай түргэн тусламж дуудаж, хамгийн ойрын эмнэлгийн байгууллагад нэн даруй хандана уу.

Менингококкт халдвар нь цаг, минуттай уралддаг өвчин тул эрт оношлуулж, эмчлэх нь амь насыг аварна. Хүүхдийнхээ биеийн байдлыг анхааралтай ажиглаж, эргэлзээ төрсөн тохиолдолд өөрөө эмчлэх гэж оролдохгүйгээр мэргэжлийн эмчид хандахыг "Хавдар Судлалын Үндэсний Төв"-өөс зөвлөлөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button