Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Сайдгүй Ерөнхий сайд ба АН-ын дотоод зодоон

Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдоод, ажлын тав хоног өнгөрсөн ч "Надад одоо сайд нар алга" гэдэг үгтэйгээ гацав.

Сайд нарын томилгоо ингэж удаад байгааг гадна талаас нь боловсон байдлаар тайлбарлавал,

  • УИХ-ын даргын суудлаас өөрөө буусан, дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нь сайд болохоор яригдаж буй тул шинэ МАН-ын угшилтай шинэ спикерийг томилж байж, сайд нараа чуулган руу оруулах шаардлага үүссэн,
  • Бусад улс төрийн намууд руу ЗГ-т хамтрах урилга илгээж, тэр нь албан ёсоор ирэх үйлдлүүд нь хугацаа аваад байж болно.

Маш товчоор, үнэн байдлаар тайлбарлавал, Н.Учрал сайд нараа томилох асуудлаар эцсийн байдлаар тохирч чадахгүй л байна гэсэн үг ээ. Тиймээс наана нь ийм өрөлтүүд явж, ардаа тохироогоо яв цав хийхэд төвлөрч байгаа нюанс л байна.

Тэрбээр Ерөнхий сайдын хувиар ХҮН намд Засгийн газарт орж ажиллах урилга хүргүүлсэн. АН, Үндэсний эвсэл, ИЗНН-д албан ёсны урилга хүргүүлээгүй. Албан бусаар,

  • О.Цогтгэрэлтэй уулзахад УИХ-ын даргын суудлаас гадна найман яамд, тэдгээрийг хамарсан томилгоо хийх эрх олгох нөхцөл,
  • Н.Номтойбаяртай уулзахад танхимд Б.Энхбаяртай зэрэгцэж ажиллахгүй гэсэн санал тавьсан гэгдэж буй.

Дипломат ёсоор урилга хүргүүлэлгүйгээр Н.Учрал АН болон Үндэсний эвслийн бодол санааг сонссон гэдэг нь үндсэндээ тодорхой логик оо. Үндэсний эвслийг Н.Номтойбаяр бүрэн тэргүүлнэ. Аа, олон ургалч үзэл хийгээд фракцын нөлөөн дор шинэ ҮБХ-гоо зангидсан АН бол О.Цогтгэрэл ганцаар шийдэхэд бүгд дагаад давхичихгүй.

АН дотор саях О.Цогтгэрэлийн үйлдлийг улс төрийн намын дангаар тоглолт гэж харахгүй гишүүд асар олон. О.Цогтгэрэлийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар жаал сумлаад тавьчихсан ч юм шиг харагдсан нь ч үнэн. Үүнийг нь Н.Учрал баярлаж хүлээж авсан шиг л өрнөл явсан. Нөгөө талаас үүнийг өдөөх мэтээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүн О.Амгаланбаатар өөрийн албан бланк дээрээ О.Цогтгэрэлийг бүлгийн даргаас чөлөөлөх гарын үсэг зураад давхичхав.

Энэ нь Ч.Лодойсамбуу гишүүний хэлснээр "Улс төрийн намын хүч жаахан ороод ирэнгүүт гаднаас хагалах гэсэн захиалгад манай намын ах нар орж байна" гэж дүгнэж байгаа нь үндэслэлтэй логик. Аль эртнээс АН-ын дарга болонгуутаа л өгчих байсан бүлгийн даргын суудлыг өдий хүртэл дараад хэвтчихдэг, О.Цогтгэрэл ч гэж О.Цогтгэрэл. Парламент дахь сөрөг хүчний даргыг гишүүддээ сэлгэж хийлгээд, танигдах хэрэгсэл ч болгож болох, тийм чөлөөт суудал шүү дээ.

Ардчилсан Намын энэ манаргаан яг хаашаа өрнөхийг Н.Учрал намын дарга, Ерөнхий сайдын хувиар хараад суучхаж байгаа. Тэд хуваагдвал МАН-д ашигтай. Одоо Н.Учралд сөрөг хүчин шиг хэрэггүй зүйл алга. Атал,

  • Нам доторх цөөнхийн сөрөг хүчин,
  • АН-ын нэг цул байх эсэхээс үл хамаарах сөрөг хүчний байр суурь,
  • Үндэсний эвслийн нөлөө зэрэг асар олон "дайсны тал" байна.

Үүнийг цөөлж, балансалж байж, Н.Учрал Засгийн газраа тогтвортой барина. Тэр арга нь ерөөсөө л бүх хүчнүүдийг танхимдаа ажиллуулах. Гэтэл хуучин сайд нарын ихэнхийг явуулахгүй байж, "хамгийн том ах"-тайгаа эвтэй байх нүүр тулсан асуудлаар хуучин танхим Н.Учралыг хүлээж байна. Хуучин танхим руу орох дургүй байгаа учраас тэр "Надад сайд алга байна шүү дээ" гэж ярьж яваа юм.

Олон тал дахь хүчнүүдийг балансална гэдэг нэг зовлон, нөгөөд хуучин Ерөнхийлөгчид ивээгдсэн хүмүүсээ авч үлдэнэ гэдэг бас нэг хатуу шахалт дунд тэр ирсэн нь энэ юм. Тэгэхээр АН-ын толхицооны жин ч бас Н.Учралд ихэд хамааралтай асуудал болчхоод байна.


Редакцын өмнөх агуулга:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюук ч гэсэн өөрөө сайд нараа томилж чадаагүй бас л Хүрэлсүхийн шахаасууд дүшүэн байсан. Хүрэлсүхийг явуулж байж л энэ төрийн нуруу нэг амсхийх юм байна. Элбэгдоржийг явахад улсаараа бүрэн амьсгаа авах шиг болсон доо. Төрийн хүзүүн дээр морьдож суучихсан хүнд хүмүүс их байнаа

Зочин
Зочин

АН дотор Амгаланбаатар мэтийн тэнэгдүш юмнууд их байнаа. Нөгөө намынхаа гар хөл болж гүйх юу нь сайхан байнаа

Зочин
Зочин

иргэдэд хэрэгтэй шийдвэр гарахгүй байгаад л асуудал байна

Зочин
Зочин

засгийн газар ингэж удах нь эдийн засагт сөрөг нөлөөтэй

Зочин
Зочин

сайдгүй ерөнхий сайд гэдэг чинь бодит байдал дээр их сонин сонсогдож байна

Зочин
Зочин

AN dotroo zohitsoj chadahgui bol busdad yamar ulger duurail uzuuleh ve

Зочин
Зочин

улс төр дэндүү тохиролцоо болсон юм шиг санагдлаа

Зочин
Зочин

ene bol zugeer alban tushaaliin toloo temtsel l baina daa

Зочин
Зочин

neg negnee tataj unagaad baival hen hojih yum be

Зочин
Зочин

улс төрийн соёл үнэхээр дутагдаж байна даа

Зочин
Зочин

ard irged bidend bol ur dun ni l chuhal

Зочин
Зочин

ингэж удааширвал итгэл буурна шүү

Зочин
Зочин

neg bag bolood ajillah heregtei bh

Зочин
Зочин

АН доторх асуудал улс орны хэмжээнд нөлөөлж байна

Зочин
Зочин

төрийн ажил ингэж гацаад байж болохгүй

Зочин
Зочин

иргэдийн амьдралд наалдах шийдвэр л хэрэгтэй байна

Зочин
Зочин

ямар ч байсан хурдан шийдээсэй гэж найдаж байна

Бат инженер
Бат инженер

АН хагарлаа гэж үү Арай ч дээ. Монголчууд ардчилсан Монгол гэхээр та нарыг л харж байгаа шүү дээ.

зочин
зочин

манайд өрнөж байгаа удирдлагын томиогооноос харахад " дарга " гэдэг мест хамгийн чухал бас хэрэгтэй ажил юм байна. ийм учраас энэ ажлын төлөө ингэж " үхэлддэг " ажээ. энэ нь хойч үеийн залууст хүчтэй нөлөөлж " цүнх баригчаас " эхэлж тэд маань даргын мөрөөдлөөр
амьсгалж байх шиг. уг нь дарга гэдэг ажил өөрийгөө золиод өрөөлийн төлөө ажиллаж, амьдардаг гэдэг талаас нь авч үзвэл ингэж " үхэлдээд" байх ажил биш лдээ. ингэхээр " даргын " хийдэг, хэрэгжүүлдэг ажил, зорилго, арга нь тэс өөр болсон юм байна. " даргын төлөө урагшаа" гэхээс өөр хэлэх үг алга

Зочин
Зочин

Энэ олон хүнийг тагнуулд ажилд авна гэж өчнөөннн олон жил хоосон амлаж хуураадд болж л бгам байхдааа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

dotood zodoon ni duusahgui bol hugjil yrih hereggui

Холбоотой мэдээ

Back to top button