Нийгмийн

Томоохон дэлгүүрүүдийн лангуу хоосорчээ

Өнгөрсөн амралтын өдөр Засгийн газар шуурхай хуралдаан зарлаж, урд хөршид дэгдээд буй шинэ тутам коронавирүсийн халдвараас сэргийлэх зорилгоор их дээд сургуулиудыг ирэх сарын 02-ны өдрийг хүртэл амраах шийдвэр гаргасан. Улмаар хил орчмын автомашины хөдөлгөөнийг хаахаар зарласан юм.

Коронавирүсийн тархалт эрчимжиж буйтай холбогдуулан, сүүлийн өдрүүдэд иргэд хүнсээ ихээр цуглуулах болсон байна. Үүнээс үүдэж, өчигдөр /2020.01.27/ зарим томоохон дэлгүүрүүдийн гурил будаа, гурилан бүтээгдэхүүний лангуу хоосроход хүрсэн байна.

Харин жижиг хүнсний дэлгүүрүүдэд ийм үзэгдэл харьцангуй бага ажиглагдсан бөгөөд иргэд талх нарийн боов тэргүүтнийг олноор нь худалдан авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button