НИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

ТЕГ: Нэг өдөр 73 сая төгрөгийн баримт бүртгүүлсэн иргэнийг шалгаж байна

Татварын Ерөнхий газраас өнөөдөр /2020.01.29/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Хүрэлчулуун, Эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан, Гааль татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг нар оролцлоо.

-СЭЖИГГҮЙ ГЭЖ ҮЗСЭН ХЭРЭГЛЭГЧДИЙН БУЦААН ОЛГОЛТЫГ ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН-

Харин буцаан олголт буурч орсон гэх иргэдийн гомдолд ТЕГ-аас, “Өнөөдрийн байдлаар 911707 иргэний 146.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгох тооцоо гарсан. Эрсдэл тооцож хянаж буй зарим тохиолдлоос дурдвал үүрэн телефоны операторын 8392 баримт буюу 346 сая төгрөгийн буцаан олголт хийх баримтыг нэг дор уншуулсан, ШТС 16 баримт буюу 73 сая төгрөгийн буцаалтыг системд оруулсан зэрэг тохиолдлыг шалгаж байгаа. Иймэрхүү асуудалтай 996 иргэний баримтыг хянаж шалгаж байгаа. Бусад сэжиггүй гэж үзсэн хэрэглэгчдийн буцаан олголтыг шилжүүлж эхэлсэн. Иргэдийн хувьд гэрийнхээ ойр байдаг дэлгүүрээс бараа авсан баримтууд нь нэг газраас олон удаа худалдан авсан хэмээн буцаалт нь хасагдсан байна гэж мэдээлээд буй бол энэ тал дээр ТЕГ-аас систем автоматаар ажиллаж, шалгуур үзүүлэлт хангаагүй бол эрсдэл тооцож, дахин хяналт хийдэг. НӨАТ-ын буцаан олголт эрсдэлтэй хэмээн хянагдаж байгаа иргэд өөрсдийн баримтыг хуулийн шаардлага хангана гэж үзэж буй бол орон нутгийн иргэд харьяа татварын албанд, нийслэлд оршин сууж байгаа иргэд ТЕГ-т хандан гомдлоо гаргах боломжтой юм байна” гэлээ.

-БУЦААН ОЛГОЛТ АВАХ ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ САНГИЙН ЯАМ РУУ ЯВУУЛНА-

2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд яам хүлээн авснаас хойш хуулийн хугацаа болох 45 хоногийн дотор иргэдийн дансанд буцаан олголтыг хийх журамтай аж.

Сугалааны урамшуулал авахгүй буцаалтаа шууд авах хүсэлтийг иргэд гаргадаг. Тэгвэл уг асуудалд жилийн орлого нь 50 саяас доош аж ахуйн нэгжүүдэд эрсдэл үүсэх магадлалтай байдаг тул урамшуулал болон сугалааг зэрэг явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан гэсэн тайлбарыг өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ц.Нямдорж
Ц.Нямдорж
2020-01-29 16:58

Сайншандын МТ колонкоос бензин хийгээд Дарханд ирээд баримтаа уншуулах гэсэн бүртгэгдсэн байна гэж байсан. Аймгуудын колонкууд явуулын хүмүү

МУ-ын иргэн
МУ-ын иргэн
2020-01-29 17:18

ЖДҮ концесс, улстөрийн авлигыг хэзээ ш�##�гах вэ

Зочин
Зочин
2020-01-29 18:39

Soliorch ogjiinoo

zochin
zochin
2020-01-29 20:36

Орлогооийнхоо хирээр ц�##�инждаг хүн өөрийн аж ахуй нэгжээс л бараа авна шүү дээ. Үүнийг ойлгох хэрэгтэй шүү дээ

Irgen
Irgen
2020-01-30 01:44
Reply to  zochin

Odortoo 73 saya togrogiin. baraa svah uu.Iim asuugliig huuliin. baiguullagad shiljuul.

zamiin uudees
zamiin uudees
2020-02-03 13:01

zamiin uudiin mors geed turgen hoolnii gazar neheed ch barimtaa uguhgui.uguuuruu yarvagnj yantagnaj haaya neg ugdug.yavuuliin humuusiig dalimduulaad surchihsan gazarda.

Холбоотой мэдээ

Back to top button