НИЙГЭМУЛС ТӨР

ХНХЯ: Тэтгэвэр хоёрдугаар сарын 03-наас иргэдийн данс руу ОРНО

Тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа төлөх төслийг Засгийн газар боловсруулж, УИХ баталсан. Тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотойгоор, зээл авах эрхийг нь хязгаарлаад байгаа билээ. Нэгдүгээр сарын тэтгэвэр олгохдоо зээл суутгасан. Харин хоёрдугаар сарын тэтгэвэр олгохдоо зээл суутгах уу гэдэг эргэлзээ үүсээд буй.

Өнөөдрөөс зарим иргэдийн тэтгэвэр орсон гэх мэдээлэл манай редакцад ирсэн юм.

Энэ дагуу ХНХЯ-наас тодруулахад, “Нэгдүгээр сарын тэтгэвэр бүрэн олгогдож дууссан. Хоёрдугаар сарын тэтгэвэр олгогдож эхлээгүй байна. Уг нь хоёрдугаар сарын 01-нд орох ёстой. Эл өдөр бямба гарагт таарч байгаа учир хоёрдугаар сарын 03-нд орно” гэсэн тайлбарыг өглөө.

Харин хоёр хоногийн өмнө ХНХ-ын  сайд С.Чинзориг саяхан мэдээлэл өгөхдөө, “Хоёрдугаар сарын гурванд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг олгох тухай юм. Учир нь тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэн. Бонд хоёрдугаар сарын 3-нд тэтгэвэр олгоход хүрэлцэхгүй. Тиймээс хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийг нь суутгахгүй. Нэгдүгээр сарын нэгэнд тэтгэвэр олгохдоо зээл суутгасан. Ингэхдээ нэг сарын суутгасан зээлийг нэмж тооцно. Тийм учраас ахмадууд хоёрдугаар сарын тэтгэврээ бүрэн авна. Дээр нь нэгдүгээр сард суутгуулсан зээлээ буцаан авна" гэсэн тайлбарыг өгчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Архан
Архан

Хурай хурай хурай.

Ахмад настан
Ахмад настан
Reply to  Архан

Энэ чинь ялгаварлана гэхэд арай дэндэж байгаа юм бишүү. Заримд нь хоосон цаас амлаад, зарим хэсэгт нь 1-р сарын тэтгэвэр хүртэл нөхөж олгоно гэдэг байж болох уу. Зээл аваагүй ахмадууд монгол улсын иргэн биш юм уу. Арай ч дээ төр засаг минь.

zochin
zochin

baritsahaa boli

ahmad nastan
ahmad nastan

zeel avaagvi geed torgoj bga ym shig tsagt ni tetgeveree ch ogohgvi deerees ni zeel ch ogohvi arai dendvv yalgavarlaj bga ym bish vv

Иргэн
Иргэн
Reply to  ahmad nastan

Битгий барьц аа нэг хэсэг нь ч гэсэн өргүй болж байвал болоо ш дээ муухай монгол зангаа орхиж үз ээ яг л тамын тогоо

Холбоотой мэдээ

Back to top button