Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 28, 29-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах боловч, 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байна.
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 27-28-нд шилжих шөнө нийт нутгаар цас орохгүй. 28-ны өдөр Завханы хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -20...-25 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...-5 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -5...-10 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -14...-16 градус, бусад хэсгээр -9...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -13...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -13...-15 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.