Нийгмийн

“Задарсан” Загдаа

Сүүлийн үед “Цагдаад дийлдэхгүй Загдаа” гэх холбоо үг дэлгэрээд байна. Тодруулбал, “Зөв амьдрах ухаан” гэж сайхан нэртэй ТББ-ыг тэргүүн иргэн Г.Загдаагийн ёс зүйгүй авирлаж буй бичлэгээс дээрх үгс эхлэлтэй.

Тэрээр цагдаагийн алба хаагчид төдийгүй, төрийн байгууллагад төрийн албан хаагч руу “салаавч” гаргаж, ёс бус үг хэллэг хэлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Иймэрхүү үйлдлээ “лайв”-аар харуулж, сошиал орчинд тарааж байгаа юм.  

Тэрээр 2012 оноос хойш “Зөв амьдрах ухаан” гэх сайхан нэртэй төрийн бус байгууллага ажиллуулан орхигдож хоцорсон иргэдийг нийгэмшүүлэх, ажлын байртай болгох гэх мэт ажлуудыг эрхэлж ирсэн байдаг. Товчхондоо бол архинд орсон, орон гэргүй иргэдийг цуглуулан зөв амьдрах ухаанд сургадаг, чиглүүлдэг гэгдэх төрийн бус байгууллага.  

Гэвч өнгөрсөн сард өөрийн хүүхэдтэйгээ уулзах гээд очсон эмэгтэйг уулзуулахгүй байгаа бичлэг нийтэд хүрснээр орон гэргүй иргэдийг дарамталдаг гэсэн мэдээлэл хөвөрч эхэлсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид хяналт шалгалт хийхээр очих үед хэл амаар доромжлон шалгуулалгүй, өөдөөс нь асрамж халамждаа байлгадаг иргэдийг босгож цагдаа нарын өөдөөс турхирах үйлдэл үзүүлсэн байдаг.

Үүнээс харахад Г.Загдаа тусдаа вант улсаа байгуулчхаад, цэргүүдээрээ хамгаалуулан монгол төрийн цагдаад шалгуулахгүй байгаа үзэгдэл нь зүйд хэр нийцэх вэ.

Мөн тэрээр “Ямар ч хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах эрхтэй” гэж төрийн байгууллага дотор өөрт нь тайлбар өгч байгаа төрийн албан хаагч руу ёс бус үг хэллэг хэлж, мөн л салаавч гаргасан. Эл үйлдэл нь хүүхдийг эхээс нь салгах ямар ашиг сонирхол байгаа вэ гэдэг асуудлыг хөндөж буй.

Г.Загдаа задарсан гэдгээ харуулсан. “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүний зөв амьдрах ухаан нь нэг иймэрхүү. Харин тэр төрийн бус байгууллагаараа дамжуулан хөгшид, хүүхдүүдийг хэрхэн хүмүүжүүлж байгаа вэ гэдэг нь бас сонин.

Нөгөө талаар эмзэг бүлгийн иргэдийг халамжилж байна гэсэн нэрийн доор мөнгө угааж, улсаас мөнгө авч, Төрийн халамж үйлчилгээ авах ёстой иргэдийн өмнөөс халамжийг нь хүртсээр байгаа юм биш гэсэн хардлагыг нийгэмд төрүүлээд байгаа.

Г.Амарсайханы данс руу 2018 онд 400 сая, 2019 онд 240 сая төгрөгийг тус тус улсын төсвөөс шилжүүлсэн гэх мэдээллийг зарим сайтууд саяхан дэлгээд байгаа юм.

Энд зориудаар тодотгоход, 2018 онд буюу хоёр жилийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх ТББ-д зочлон очих үеэрээ орон нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэсэн ажлын хөлс болох 243 сая төгрөгөө авч чадаагүй байсныг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Чинзоригт үүрэг өгч олгуулж байсан.

Ийнхүү орон гэр, оочих аягагүй олон иргэдийг орогнуулах нэрийдлээр өөрөө хөлжөөд байгаа гэх хардлагын гол бай болоод байна. Хууль, хүчний байгууллага шалгах шаардлага нэгэнт үүсчихжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-17 17:52

оочих аяга чихшиг

Зочин.
Зочин.
2020-02-19 12:26
Reply to  Зочин

Хүмүүнлэгийн нэр барьсан луйварчингуудыг цэгцлэх цаг болсон. Олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэл, соши�##� ашиглан өрөвдүүлэх бусдын итгэл сайхан сэтгэлийг ашиглан ашиг хонжоо хайсан бүлэг этгээд, луйврын давхрага үүсэж байна. Өнчин хүүхэд эмзэг бүлгийн иргэдээ улсаас амараа хамга�##�ах хэрэгтэй. Сайн дурын хувийн хулгайчуудын бусдыг шимэгчилэх боломж бүү олго.

Салаавчаа долоогоод явж бай !!!!
Салаавчаа долоогоод явж бай !!!!
2020-02-18 00:22
Reply to  Зочин

Манай цагдаа жаахан хүчтэй баймаар байна шүү!!! Алийн болгон с�##�аавч долоох вэ?
Гарыг нь мушгиад гавлаад хорь.
Төрийн цагдааг доромжлох, шаардлагыг нь биелүүлэхгүй бол баривчилдаг болгох хэрэгтэй !!!!

Хүүхдээ хаях нь зөв үү
Хүүхдээ хаях нь зөв үү
2020-02-17 17:55

Загдаа гэдэг хүн Янхан гэж хэлсэн нь буруу.Харин тэр эмэгтэй хүүхдээ хаядаг нь зөв үү.Битгий туйлшир даа хүмүүс.Нэг хар юмтай болохоороо бүр ад үзнэ тэр Х�##�иунаа.Тийм хөөрхөн охиныг хайрлаж чададгүй шүү дээ ээж нь

Hhhh
Hhhh
2020-02-17 23:41

Yag narin uchiriig ni medexgv baij chi bi uli

zochin
zochin
2020-02-17 20:31

Iim ug xellegtei xun oor busdyg yaaj xumuujuuldeg yum be Luivar xiij tatvar tologchdiin mongiig avch baigaa yum shig l baina daa Tsagdaa uuniig sai shalgax xeregtei Esvel Zagdaa gej zadarsan shoronjson xulgaichaas aigaad shalgaxgui yum uu

Зочин
Зочин
2020-02-17 22:27

Төр засаг эмзэг бүлгийн хүмүүс, өнчин хүүхдүүд улсын х�##�амжинд авах нь зөв. Хүмүүнлэгийн нэрээр өнчин хүүхэд асрах, ядуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэрийг барьж мөлжих,зүй бус аар хөрөнгөжсөн хэсэг бүлэг хүмүүс гарч ирлээ. Дарханы Нарны хүүхэд нэртэй өнчин хүүхдийн асрах газрыг ш�##�гах хэрэгтэй. Японд тоглолт хийхийн хажуугаар хүүхдүүдээр бадар бариулж хайрцаг тэврүүлж мөнгө цуглуулсан асуудлаас болж япончууд эсэргүүцсэн асууд�##� гаржээ.

zochin
zochin
2020-02-18 08:30

Harahaas ymarch bolobsrol.soelgui .shorond bsan huniig devergeed ES Hurelsuh ochood l .iim teneguud bol odoo bidniig hench uo helehgui gesen ynztai.Ochson.uulzsan bolgonoo zeeliin zandarch.salaavch egsen ttim humuus huniig.huuhdiig asarch enerch chadahuu.Tsagdaa.shuuh yagaad barihgui.uil ajillagaag n zogsoohgui bga uom.Tutsend tamhi zarhad l huraagaad been uom bolgodog humuus chin salaavchiig shagnal met huleej avaad eersde barag zugtaaj bga uom.

Зочин
Зочин
2020-03-01 02:05

ooriigoo darga ch gex shig

Зочин
Зочин
2020-03-01 10:38

Даварсан заваан хэрүүлч өвгөнд даруулга хэрэгтэй

Зочин
Зочин
2020-04-13 16:48

Загдааг ч яахав дийлнэ. Бусдыг нь дийлэх үү? Төр төмөр нүүрээ ийм л хүмүүст гаргана даа. Улс орноо худ�##�даад банк дампууруулсан хүмүүс нь зүгээр л явж байдаг, их юмны хойноос хөөцөлдөж дээ. Загдааг өмөөрсөнгүй, Загдаагаас цаадахаа дийлээрэй

Зочин
Зочин
2020-05-30 12:59

Сайхан зураг байна

Холбоотой мэдээ

Back to top button