Цагаан сараар хөөрөг зөрүүлэхээс татгалзъя
Монголчууд сар шинээр бие биентэйгээ хөөрөг зөрүүлэн, хүндлэл үзүүлдэг уламжлалтай. Настан буурал, ахмад зочныг суудалдаа суусных нь нь дараа дүүмэд хүн хөөргөө нэг гартаа барьж, нөгөө гараараа тохойгоо өргөн, мэхийсхийн барьдаг. Нөгөө хүн ч мөн адил энэ үед хөөргөө барихад дүүмэд нь тосож аван, хамартаа хүргэн, үнэрлээд буцааж барьдаг билээ. За, тэгээд хөөрөг зөрүүлэх ёсны талаар манай уншигчид сайн мэднэ дээ, энэ талаар нурших илүүц.
Коронавирусийн халдвар өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, аюулын харанга дэлдсээр буй. Өнөөдрийн байдлаар Covid-19 вирусийн халдвар авсан 75 112 тохиолдол бүртгэгдэн, 2005 иргэн нас бараад байгаа өнөө цагт монголчууд Цагаан сар тэмдэглэхийг энэ жилдээ хориглосон. Энэ нь урьдчилан сэргийлэхийн тулд хэрэгжүүлж буй нэг арга хэмжээ л болохоос коронавирус манай улсад орж ирэхгүй, монголчуудад халдварлахгүйн баталгаа биш. Тэгэхээр урьдчилан сэргийлж, өөрийгөө төдийгүй өрөөлийн эрүүл мэндийг хамгаалах нь юу юунаас илүү чухал.

Цагаан сарын үеэр монголчууд хөөрөг зөрүүлэх нь коронавирусийн халдвар авах, хэрвээ илэрлээ гэхэд тархах эрсдэлийг нэмэгдүүлж буйг мэргэжилтнүүд онцолж байна. Хэдийгээр Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхээр болсон ч хөөрөг зөрүүлэн, үнэрлээд өгдөг нь өөрөө эрсдэл дагуулж байгаа юм. Гадуур явж байгаад таньдаг хүнтэйгээ таарлаа гэж бодоход ёс уламжлалаа дагаад хөөрөглөхөөс өөр аргагүй. За, тэгээд монголчууд ямар нэрэлхүү билээ. Хөөрөг зөрүүлэхгүй бол бусдад буруу ойлголт төрүүлчихнэ, гомдоочихно, ёс алдсан болно гээд нэрэлхэх нь дамжиггүй. Коронавирусийг амьсгалын замаар халдах өндөр магадлалтай хэмээн анхааруулж буй өнөө цагт анхаарал, болгоомж хэзээд илүүдэхгүй. Тиймээс Цагаан сараар хөөрөг зөрүүлэхээс татгалзъя. Нөхцөл байдал ийм байгаа үед учир байдлаа тайлбарлаад хэлэхэд ойлгох нь лав.
Г.ЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манжаас орж ирсэн уламжлалыг үхэр монголчууд өвөлж аваад хэрэгтэй ч юм уу үнэ хаялцаж том2 чулуу зөрүүлээд тэнэг матар монголчууд
Манж нар монголчуудыг: 1. ухаан санаа нь мансуураг гэж хамрын тамхи. 2. Амыг нь таглаж гаанс. 3. Гарыг нь хүлж хөөрөг гэж хүйтэн чулуу өгчээ
Хөөрөг гэдэг нэг тэнэг соёл ам хамраас ам хамрын хооронд балиартаад яавдаг нэг балиар юм байнаа өөрөө л тэр лалрыг үнэрлэж долооно биз