Нийгмийн

ӨЧИГДӨР: Нислэгийн үед халуурсан ТАВАН зорчигчийг ТУСГААРЛАЖЭЭ

БНСУ-ын “Korean air” агаарын тээврийн Сөүл-Улаанбаатар чиглэл дэх нислэгийг монголд газардах үеэр гурван зорчигчийг онгоцны хоолойн хэсгээс тусад нь буулгаж, улмаар ХӨСҮТ-д ТУСГААРЛАСАН талаар бид өчигдөр /2020.02.22/ мэдээлсэн.

Эрүүл мэндийн яамнаас БНСУ-аас онгоц хөдлөх үед халуурсан байдалтай таван иргэнийг тусгаарлан, үлдээсэн талаар мэдээлсэн. Харин ирсэн гурван зорчигчийн тухайд нислэг эхлэх үед хэвийн байсан ч онгоц газардах үед халуурсан гэх мэдээлэл байгаа юм.

Мөн өчигдөр МИАТ-ийн нислэгээр гадны орноос ирсэн хоёр зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлах арга хэмжээ авчээ. Бид өчигдөр ХӨСҮТ-аас 20:00 цагийн үед тодруулга авахад "Гаднаас ирсэн хэд хэдэн зорчигчдыг тусгаарласан гэсэн хариулт өгсөн юм.

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас уг асуудлаар 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр тодорхой хариулт өгөх чигтэй байна.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зОЧИН
зОЧИН

Хамт ирсэн зорчигчдыг яасан бэ?

Зочин
Зочин

Haluursan bol duuslaa virus ailchlan irjee yah gej gadaadaas irj gai tarina we hilee haaj boldoggui tur hamuursan zasag uhetsgee

Иргэн
Иргэн

Цуг ирсэн хүмүүсийг нь ч тусгаарлаач нислэгээ зогсоогоч

Иргэн
Иргэн

Нислэгээ зогсоогоочээ

Maagii
Maagii

түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр өвчин тээвэрлэж авчрахаа болиоч. Мөнгө гээд л үхэх гээд байх юм. Яасан тэнэг улсууд вэ

Зочин
Зочин

Хамт ниссэн хүмүшс тэгэнд буулгаж болжаыгаа юм уухалууны ам уугаад орж ирээд байгаа өолтой

Зочин
Зочин

Солонгос онц байдал зарлачаад байхад солонгосуудыг оруулаад байж болохгүй биз дээ. Нислэгээ зогсоо

Холбоотой мэдээ

Back to top button