НИЙГЭМ

ШУУРХАЙ: Монгол-Япон чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11 хүртэл цуцаллаа

Өнөөдөр /2020.02.26/ Улсын онцгой комисс шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх асуудлын хүрээнд хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Үүний өмнө Засгийн газраас Япон улсын нислэгүүдийг тодорхой хэмжээгээр цуцлах, Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг сунгах тэргүүтэй чиглэлүүдийг Улсын онцгой комисст өгөөд байсан.

Ийнхүү УОК-ын хуралдаанаар Монгол-Өмнөд Солонгос чиглэлийн нислэгийг энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 11 хүртэл. Монгол-Япон чиглэлийн нислэгийг энэ сарын 28-наас гуравдугаар сарын 11 хүртэл цуцлах шийдвэрийг гаргажээ.

Үүний дээр сар шинийн баярын өдрүүдэд холбогдуулан тогтоосон хөл хорионы зохицуулалт болох Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөний хязгаарлалтыг гуравдугаар сарын 3 хүртэл сунгасан байна. Энд нийтийн тээврийн үйлчилгээ ч мөн багтаж буй тул ирэх сарын 3-ны өглөөний 08.00 цаг хүртэл нийтийн тээврийн автобус явахгүй боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button