НИЙГЭМ

Хандивын марафон, “рекламны пауз”

Шинэ коронавирусийн халдвар тойрсон асуудал Монголын нийгэм, улстөрийн уур амьсгалыг нэг хэсэг хугацаанд “чиглүүлж” байна. Өглөө бүрийн 11.00 цагт шууд хүрдэг Эрүүл мэндийн яамны мэдээлэл, хэд хоноод л хуралддаг Улсын онцгой комиссын дүр зурагт иргэд одоо бараг л “дасжээ”.

“Хааж гэнэ”, “Хорьж гэнэ” гэсэн мэдээ өдөр болгон дуулддаг байсан бол сүүлийн үед “Өгч гэнэ”, “Хандивлаж гэнэ” болж солигдов. Нийгмийн хариуцлагын хүрээнд хандив, тусламж үзүүлж буй иргэн, аж ахуй нэгжүүдийн үйлдлийг зөв гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч нэг л мэдэхэд хавтгайрсан “Хандивын марафон” гараанаас гарч орхиж.

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн индэр дээрээс нэрээ дуудуулж, “хандив өгсөн” гэж цоллуулах, “рекламны пауз” хийх хүсэлтэй хүмүүс энэ дунд бишгүй харагдах шиг. Хувийн намтрыг нь сөхөж үзвэл тийм ч чигч шударга нэгэн биш гэмээр хүмүүс мэр сэр.

“Иргэн Д.Доржпүрэв Эрүүл мэндийн яаманд хувийн зүгээс 20 сая төгрөг хандивлалаа” гэсэн мэдээг олон нийт тунчиг хайр, хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Дээл өмсөж, булган малгай духдуулсан түүнийг “сайхан сэтгэлт иргэн байна” гэж олон нийт харснаас биш өмнө нь Эрчим хүчний дэд сайдын алба хашиж байхдаа мөнгө угаасан хэргээр цагдан хоригдож байсан тухай нь мэдэх хүн цөөн байв. Өчигдөр л гэхэд допинг хэрэглэж барилдсан нь ил болсон Улсын начин Д.Цэрэнтогтох ЭМЯ-нд 500 мянган төгрөг хандивлаж гэнэ…

Чин сэтгэлийн үзүүрээ тусламж үзүүлэхийг зорьсон хувь хүмүүсийг нийтээр харлуулах гээгүйг энд зориуд онцлон тэмдэглэх нь зүй. Гэвч хаана очиж “попрох”-оо сайн мэддэг хүмүүс манай нийгэмд олон билээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Өгч байгааг нь шүүмжлээд байхын оронд өгөх сэтгэлгүй оффшорчид тэрбумтангуудад хандаад ядаж ганц үг хэлчих ухаан дутсан нь харамс####тай !

  2. Erguu dagz iluu hoshuulaad tuslamj l bol tuslamj viruseer uheheer emnelgiin oron deer hevteh uedee hun buriin bugs uhah geed l amisgal huraah dagz yum daa oligtoi amitan bish bololtoi ur huuhed ni uudluhgui dee mgl hun burt 1 shirheg mask

  3. Ugsun ni yahav ee. Avsan said , emnelegiin darga ni huvidaa avchihgui l bol. Nyamkhuu zahiral, Sarangerel said, Enkhtuvshin shadar said geed shunaltai humuus dee.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button