УЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Төсөвт тодотгол ХИЙХГҮЙ, орлого 190 тэрбумаар тасрахаар байгаа

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2020.003.04/ Засгийн газрын хуралдааны үеэр цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд тодруулга өглөө. Энэ үеэр коронавирүсийн тархалтаас сэрэмжилж, зарим төрлийн хязгаарлах арга хэмжээ авснаас үүдэж, төсөвт учрах эрсдлийн талаар тайлбар хийсэн юм.

Тэрбээр, "Төсөвт тодотгол хийхгүй гэдгээ би дөрөв дэх удаагаа хэлж байна. Төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсээгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүдийг сайн сайжруулсан. Нэг жилийн хүндрэлийг даван туулчих хэмжээний боломж бүрдсэн.

Нүүрс, газрын тос болон бусад ашигт малтмалыг экспортлох асуудлаар Хятадын талтай зөвшилцөж байна. Удахгүй экспорт эхэлнэ. Тэгэхээр ус үзээгүй байж хормой шуугаад яахав. Нөхцөл байдлаа мэдрээд ажиллачихна. Одоогоор төсвийн орлого 190 тэрбум орчмоор тасрахаар байгаа гэсэн хариулт өгөв.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button