УЛС ТӨР

3 тэрбумын зээл өөртөө авч, 8.6 тэрбумын бусдад олгосон нь нотлогдсон Б.Батзоригийг нэг жил хорихоор төлөвлөжээ

ЖДҮХС-гаас албан тушаалын давуу байдлаа ашиглан, өөрийн хамаарал бүхий ААН-д зээл олгосон, бусдад нөлөөлсөн гэх үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нарын найман хүнийг яллагдагчаар татаад байсан. Шүүхийн шатанд УИХ-ын гишүүн Б.Батзоригтой хамт шалгагдаж байсан зургаан хүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж, торгуулийн ял оноосон билээ.

Харин УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн холбогдсон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дахин шилжүүлжээ. Ингэхдээ Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт:

Нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж,10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг.

Прокурор яллагдагч Б.Батзориг гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргахдаа Б.Батзоригт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил хорих ял оногдуулах, хохирол гаргуулах үндэслэлгүй, хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй гэж үзэн ял тохиролцон хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдөр хүргүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байдаг.

Уг хуулийн зохицуулалтаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хэргийг шийдвэл нэг жилийн хорих ял авч, таван жилд нийтийн албанд ажиллахгүй байх шийтгэл авах аж. Харин учруулсан хохирлоо нөхөн төлөхгүй байх хуулийн зохицуулалт үйлчлэх аж.

Б.Батзориг нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий хоёр ААН-д нийт 3 тэрбумын зээл олгосон нь нотлогдсон байдаг.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
74 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
аюуш
аюуш

Энэ хүнийг мэдээж хорино.Гэхдээ ашигласан зээлүүдээс нь 1 төг ч дутаахгүй эргэн төлүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин
Reply to  аюуш

Мэдээж , Авсан зээлээ графикийн дагуу төлнө шүү дээ

Зочин
Зочин
Reply to  аюуш

юу ч төлүүлэхгүй дээ, худлаа хорьсон болоод сонгуулийн дараа суллана. 60 тэрбум гээд байсан Сандуй чинь тэгээл гарсан, Хурц одоо БЗД дүүрэгт нэр дэвшихээр 100 саяаа тушаасан

Мангас
Мангас
Reply to  аюуш

Энэ золиосонд явж золигт гаржээ хөөрхий

Зочин
Зочин
Reply to  Мангас

Gants jil arai baga bishuu

???????? munkhtuya.
???????? munkhtuya.
Reply to  аюуш

Huil shudrag hand guy yaduu hvnd huil aira dendvv vilchelj bna IH hemjeeni awilgal awdagu tsagdaagiin daragnar shudrag shvvgch porkroor bidend hergee.

зочин
зочин

Төсвийн мөнгийг албан тушаалаа ашиглан буруу зарцуулсан хэрэгт 5 жилээс доошгүй хорих ял оноомоор юм. Бүх насаар нь нийтийн албан тушаал эрхлэх эрхийг нь хасах хэрэгтэй.

Зочин
Зочин
Reply to  зочин

tegmeer de

Иргэн
Иргэн

Ийм ч хуультай улс байх гэж.....новш юмаа

Даваажав
Даваажав

Арай ч дэ манай хууль ийм хоёр үзлээр ард түмэнд үйлчилдэг юмуу ? Ер нь бол чадаж байгаа юманд аргагүй гэдэг хууль үйлчилдэг болсон юм байх да

suren
suren

tiim shuu dee ho .jdu -g luivardah gj uridchilan huuliin zaaltuudaa hurtel oorcholson shuu dee .gants jdu ch bus er ni erh barigchd oloon huuliin zaaltuudiig oorsdodoo ashigtai baihaar oorcholj shineer nemehiig ni nemj ,hasahiig ni .

Сараа
Сараа

Өө за за ингэж шийтгэх юм бол төрийн албаныхан идээд л байж дээ Төрийн их хэмжээний мөнгийг албан тушаал эрх мэдлээ ашиглан өөртөө давуу байдал үүсгэн /3,6 тэрбум/ авч ашиглачихаад ганцхан жил шоронд суугаад төлбөргүй гарах нь байна штээ

Cjdkd
Cjdkd
Reply to  Сараа

eelj eeljeeree 3.6g awaad 1jil suutsgaay l da

Зочин
Зочин

ЭНЭ ХУЛГАЙЧИЙН ЯЛ ХӨНГӨДӨХ НЬ БУСДЫГ НЬ Ч ОЛИГТОЙ ЯЛЛАХГҮЙ БОЛ ИРЭХ СОНГУУЛИАР МАН БУДАА

Зооиг
Зооиг

Ийш 1 жил хорьж яадагийн тэгсэн доруул бүүр шагнах хэрэгтэй

Зочин
Зочин

Энэ чинь арга хэмжээ бус зүгээр л УУЧЛАЛТ ҮЗҮҮЛЧИХСЭН байна шүү дээ...

Зочин
Зочин

Ашигласан зээлийг нь хүүтэй нь хамт төлүүлэх хэрэгтэй.Үнэхээр шудрага үнэн зүйл гэж байхгүй болжээ - !

zochin
zochin

arai ch dee 1hen jil, solongosiin erunhiilugch 30jil suuj bhad manai huuli yu ve divaajin uu?

Зочин
Зочин

Бурхан минь, ёстой тоглоом юмаа, энэ нөхрийг хорьсон, хориогүй хэнд хэрэгтэй юм, гол нь мөнгөө хурдан эргүүлж авах нь чухал шүү дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Улс мөнгөө 5 -10дахин нэмж төлүүлж авах хэрэгтэй. Улсыг хэдэн зуун сая, хэдэн зуун тэрбумаар нь хохироосон шүү дээ, төр засгийн албан тушаалтнууд

balbar
balbar
Reply to  Зочин

tiimee tiim

Зочин
Зочин

Ял нь багадсан байна. 10 жил суулгахгүй. Жирийн иргэн ийм хэрэг хийсэн бол бүх насаар нь хорино доо. Ийм нөхдүүдийг толгойг нь илээд эрхлүүлээд байвал авилга албан тушаалын хэрэг бүр л нэмэгдэнэ биз

чоно
чоно

Ийм хуультай байвал яаж хулгай зогсохов дээ. Нэг жил эмнэлэгт нь хэвтэж эмчлүүлж байгаал хугацаанаасаа ѳмнѳ суллагдаал гараад ирнэ. Улс хэзээ хохиролгүй болно тэр цагт л ялаас чѳлѳѳлѳх хэрэгтэй шдээ. Зээлийг нь банкны хүүгээр бодож тѳлүүл

Монгол
Монгол

Новш гэж та нар эгэл жирийн албан хаагчийг санаатайгаар бус эд хөрөнгийн хохиролд 5 жил өгч нөхөн төлбөр ногдуулж байсан. Өндөр цалинтай иргэдийн жилийн орлого 10 гаран сая байдаг юм. 1 жил суугаад 3 тэр бум. Ямар нийгмийг бүтээж бна даа

Зочин
Зочин

onchin ishig avsan ch 5 jil geed hutsaad bsan iim huuli um uu

иргэн
иргэн

Энэ шудрага ёс мөн үү. Хэнийг доромжлоод байна. Ард түмэн үүнийг хүлээн зөвшөөрөх үү

зочин
зочин

ганцхан жил үү ингэж шоудахаа болиоч ээ шүүгчдээ та нар арай дэндүү бна аа авилга авна эх орноосоо урвана амиа хорлоно эх орноосоо зугатана та нараас болохгүй бүхэн муу муухай бүхэн гарахийм аа

Иргэн
Иргэн

Ганцхан жил үү. Ха ха тэгвэл ч ийм их мөнгө луйвардаж ар гэр, хамаатан саднаа тэжээчихвэл 10 жил орсон ч яах вэ.

Зочин
Зочин

Нэг жил бол тоглоом болно магадгүй шүү харж л байя

зочин
зочин

тэг андуураад бна 1 биш 10 байлгүй

Зочин
Зочин

Монгол улсын хууль шүүх прокурор ялзарч дуусчээ

Эрүүгийн хуулиа зас
Эрүүгийн хуулиа зас
Reply to  Зочин

Хуулиндаа бага ялтай учраас шүүх нь яах ч аргагүй. Хууль баталж буй УИХ- д учир байна.

Зочин
Зочин

гадагшаа явж ажиллах хүсэлтэй залуучуудад; энэ хуулиар бол 1 жил суугаад 3'5 тэрбум хамаагүй ашигтай санал бишүү

Зочин
Зочин

За за хэлэх үг олддоггүй ээ

Барьцач
Барьцач

Би 3тэрбумыг зээлээд 5н жил авъя аа, новш гэж.

Зочин
Зочин

Хорих ял яах вэ хамгийн гол нь улсад учруулсан хохиролыг нь нөхүүлэн төлүүлэхгүй л юм бол ийм хэрэг таслан зогсоогдохгүй шүү дээ тиймээс ирэх сонгуулиар одоо байгаа МАН ынханнаас нэгийг нь ч сонголгүйгээр хуулинд өөрчлөлт оруулж бүгдийнх нь

Баагийн
Баагийн

Хуулиа өөрчлөхийн тулд одоо байгаа МАН ынханаас нэг ч хүн битгий дахиж сонгоорой хуулиа өөрчлөөд наадуулын чинь хөрөнгийг хурааж ард түмэнд тараая. За

Зочин
Зочин

Arail baga uu

Зочин
Зочин

Zeeliin tuluuluhh heregtei shdee. Ard irged ni ingeed zeel awaad tuluhgui bol yah bsn Boldoo. Tur tumur nvvree haruulaach

Зочин
Зочин

Шоронд хорьсон ч удалгүй суллагдана. Бүгдийг нь хахуулдсан байгаа. 3 тэрбумын төлөө 1 жилээр шийтгэнэ гэдэг бол толгойг нь илээд өнгөрч байгаатай адил. Миний таньдаг хүн харуул хийж байгаад 50 саяын хөрөнгө алдсанаас болж 10 жил суусан.

Zochin
Zochin

Guyn baatar helsen ni; Tsaazaar avaach. Kkk

chuka
chuka

ymar baga yl ugdiin be

зочин
зочин

ганцхан жил байхдаа яахав дээ

Zochin
Zochin

Ene uls dampuurahiin deedeer dampuursan shuudee! Bid nar ene buh togtoltsoog solij baij zov zamdaa orno. oor argagui

Shudarga baiyaa.
Shudarga baiyaa.

10000 han tugrug hulgailsan Engiin irgend olon jil horih yal ugch baisan ongorson tuuh baidag.Tegehed heden Turbumaar ingesen baihad 1 jil arai bishuu.

иргэн
иргэн

Монголын шүүх зүгээр Ард иргэд ээ Доромжилж байхаар наад хүнээ яршиг зүгээр Шагналд тодорхойлчих тэр нь дээр,

Mongontuya
Mongontuya

Za 1jil horii gej bodii teguul yahaara ulsad uchruulsan hohirliig 1 togrogch tolohgui gej baigaan be teguul engiin irgediig yah baisan bol arai yu ugui yu

Zochin
Zochin

Uu za za erhluulj ih yumaa .Mongol ulsad im shuuh zasaglaltai hereggvi .Har tamhi hereglesn ig nb 2jilin yl tomilogdoj batlan daalt and gargana ,ulsin mungu idej uuj irsnig nb 1jil arai ch dee .Mongol ylna yasn be hudalch

Зочин
Зочин

Нохойны хөшөөний тооцоо яасан бол.

Зочин
Зочин

Mongolhuud bid yaaj yavaad iim bolov oo. M#l shig hutsengui. Ene heden shuugch , oligarhuudiin esreg temtseh tsag bolj ee.

dd amjilt
dd amjilt

MANAN MANDTU GAI

иргэн
иргэн

хорихгүй ээ.тэнсэн харгалзаад ч юмуу.торгоод л өнгөрнө

иргэн
иргэн

ерөнхийлөгчийн засаглал манай улсад хэрэгтэй юм шиг.эсвэл Авлигатай тэмцэх газрын даргыг ард түмнээс сонгуулиар сонгодог болнамын мэдлээс гарах юм даа

Ж.Янжив
Ж.Янжив

Нээрээч тийм юм шиг .Мөнгөгүй бол ШШГГ -ын ажлын байрыг тогтвортой байлгахад хувь нэмэр оруулна .кккк

УЛСБОЛД
УЛСБОЛД

Жирийн иргэн 10 000 хулгайлж 8 жил хоригдож , цагаан захтангууд 8 тэрбум хумсалж 1 жилийн хорих ял. Арай л харьцангуй байна уу үгүй юу???. Худалч , луйварчин , цайрчихсан шүүгчидээ...

idda
idda

iimerhvv hemjeenii hurungutei hvnd ene bol zvger l eeljiin amralt l gsen vg

Зочин
Зочин

"...хохирол гаргуулах үндэслэлгүй, хохирлыг хариуцвал зохих хуулийн этгээдийг хариуцагчаар татах шаардлагагүй..."

Зочин
Зочин

Намууд ингэж мөнгө босгоод байгаам ш дээ

иргэд олон түмэн
иргэд олон түмэн

Улс төрийн нам гэгч намуудын гайг,тэр мамуудын гишүүн гэх луйварчдын гайг тоочоод барахгүй,хуулийг гууль болгогчид бол эд нар мөнөөсөө мөн,эд нараас салаагүй цагт шудрага ёс энэ тэр гэж ярих байтугай санахын ч хэрэггүй

Zochin
Zochin

3 terbumaar shorond 1 jil suuya.

Зочин
Зочин

сонгууль гэдэг ийм аюултай. Нам дагаж хүн сонгосны гай. Өөрсөддөө тааруулж хууль бөтлана, түүнийг зөрчихөд хариуцлага тооцох эрүүгийн хуулийг тэд л батлана. Тэр хуульд зааснаар шийтгэхээр шүүх, прокурор, шалгадаг газрыг муулна.

Холбоотой мэдээ

Back to top button