ДЭЛХИЙ
ДЭМБ: Цар тахал дэгдсэнээс хойших хамгийн их халдвар өчигдөр бүртгэгдсэн

Өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны лхагва гарагт шинэ төрлийн коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойших бүх хугацаанд хамгийн олон халдвар бүртгэгдсэн өдөр болсон гэж ДЭМБ-аас мэдэгдсэн байна.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейсус хэлэхдээ, “Энэ тоо бидний өмнө туулах урт зам буг гэрчилж байна. Бага болон дунд орлоготой улс орны иргэд сүүлийн үед санаа зовоох боллоо” гэжээ. Сүүлийн 24 цагт “Covid-19”-ийн нийт 106000 халдвар бүртгэгдсэн байна.
106000 халдварын гуравны хоёр орчим хувь нь зөвхөн АНУ, ОХУ, БНЭУ, Бразил гэсэн дөрвөн улсад ноогдож буй аж. Европын өндөр хөгжилтэй орнуудад халдварын эрчим буурах хандлагатай болсон ч Африк, Өмнөд Ази, Латин Америкийн орнуудад эсрэгээрээ нэмэгдэж байгаа юм.
Х.ЭРХЭС
Эх сурвалж: AP











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
106000=???????