УИД-т гарсан галын үеэр 200 сая төгрөгийн үнэт эдлэл алдагджээ

Зургаадугаар сарын 7-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах Улсын Их дэлгүүрт гал гарсан билээ. Эл өдөр дээврийн өргөтгөлийн давхарт хар цаас нааж байсан иргэн болгоомж алдсанаас гал алдсан нь тогтоогдож, тус иргэнд торгуулийн арга хэмжээ авахаар болсон аж.
Тухайн галын улмаас УИД-ийн зургаадугаар давхар буюу бэлэг дурсгал, үнэт эдлэл, ном, бичиг хэрэг бүхий тасгууд шатаж, улмаар тасгуудаас 200 зуун сая орчим үнэт эдлэл, алт мөнгөн эдлэлүүд алдагдсан байна.
Хэргийн газарт ажиллаж байгаа мөрдөгчид галын үнс нурмыг түрээслэгч нартай хамтран шигшиж хайсан боловч дээрх эд зүйлс олдоогүй байна. Албаныхан тухайн эд зүйлсийг галд шатах боломжгүй хэмээн үзэж буй аж. Тиймээс түрээслэгч нар цагдаагийн байгууллагад алдагдсан эд зүйлсийг олж өгөхийг хүсэж, гомдол гаргаад байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.