“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхимаас 2019 оны Монгол Улсын “ТОП 100 ААН” –ийг тодруулан өнөөдөр /2020.05.20/ танилцууллаа. Уг үйл ажиллагаа энэ жил “Covid-19” халдварын тархалтаас үүссэн нөхцөл байдлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдсан юм.
Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баялаг бүтээгч уурхайчин хамт олон 18 дахь удаагаа манлайлж, 2019 оны шилдэг аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2019 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтийг зуугаас дээш хувиар биелүүлж, хүдэр олборлолтыг 37.2 сая тн, хүдэр боловсруулалтыг 32.2 сая тн-д хүргэсэн нь үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Борлуулалтын орлогыг 2.2 их наядад хүргэж, цэвэр ашгийн төлөвлөгөөг 74 хувиар давуулан биелүүлж, улс, орон нутгийн төсөв, төсөвтэй адилтгах орлогод 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үр дүн байлаа.
Эх сурвалж: http://www.erdenettoday.mn/













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.