ТОДРУУЛГА: Хүүхдээ өргүүлнэ хэмээн зар тавьсан эмэгтэйг албаныхан шалгаж байна

Цахим сүлжээнд “Хоёр настай эмэгтэй хүүхэд айлд өргүүлнэ” хэмээх зар хүүхдийн зургийн хамт цахим орчинд нийтлэгдсэн билээ. Тэгвэл тус зарын дагуу орон нутгийн харьяа газартай холбогдож, энэ талаар тодрууллаа.
Төв аймгийн Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Золжаргал:
-Цахим сүлжээнд хоёр настай эмэгтэй хүүхдийг өргүүлнэ хэмээн танай аймгийн Жаргалант сумын группт мэдээлэл тавигдсан. Энэ талаар танай байгууллагаас ямар нэг арга хэмжээ авч ажилласан уу?
-Сумын хамтарсан баг дээрх асуудлыг анхааралдаа авч ажиллаж байгаа.
-Зарыг хүүхдийн зургийн хамт шууд нийтэлсэн байсан. Шууд ингэж нийтлэх нь хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна уу, ямар нэг зөрчлийн хэрэг шалгагдаж байгаа юу?
-Цагдаагийн байгууллагад хэрэг нээн шалгаж байгаа. Түүнчлэн хүүхдийн эрхийн улсын байцаагч эл асуудлыг шалгаж, зөрчлийн хэрэг үүсгэж торгох уу гэх зэргээр ажиллаж байна.
-Хүүхэд одоо хаана байгаа вэ?
-Охиныг есдүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэн өргөж авсан. Шинэ эцэг эхтэйгээ байгаа.
-Хүүхэд өргүүлэх зарыг тавьсан этгээд охинтой хамаарал бүхий этгээд үү?
-Охины төрсөн ээж нь.
-Ямар шалтгааны улмаас өргүүлэх болсон талаар мэдээлэл бий юу?
-Хувийн шалтгаанууд байгаа учраас хэмээх тайлбарыг өгсөн. Мэдээж олон хүчин зүйлс бий.
-Охин хуулийн дагуу үрчлүүлчихсэн үү?
-Одоогоор бичиг баримтын асуудал хараахан цэгцрээгүй байгаа. Гэсэн хэдий ч охин шинэ эцэг эхийн хамт байгаа.
Харин энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаагаас тодруулахад,
Тэрбээр “Хүүхдээ үрчлүүлнэ гэх эмэгтэйг олсон. Бас үрчилж авсан хүнийг нь болон хүүхдийг нь олчихсон. Одоо Төв аймгийн цагдаагийн алба шалгаж байгаа. Үрчилж авсан хүмүүс нь Төв аймгийн харьяаных, үрчилсэн хүн нь хотын хаягтай хүн байсан. Энэ үйлдлийн шалгалтын явцад залуу гэр бүл, амьжиргааны түвшин доогуур амьдралтай байсан зэрэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Хэдий тийм ч гэлээ ээж, аав гэдэг нэрийг зүүсэн бол асран хамгаалагчийнхаа үүргийг биелүүлэх ёстой. Одоо Цагдаагийн байгууллага дээр шалгаад прокурорт танилцуулагдана. Эрүүгийн хэргийн бүрэлдэхүүн шинжийг хангасан тохиолдолд хэрэг үүсгээд шалгах юм.
Энэ үйлдлийн хувьд хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй байх юм бол эрүүгийн хуулийн 13.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгана. Одоогоор ийм л мэдээллийг өгөх боломжтой" хэмээн хэллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zarna geegui ni yamai daa
hayaad ywchaagvil bna shdee eejni hvnd owchtei gesen hayaad ywsan hvn naachini zondoor bga
.....
Хүүхдээ ингэж голж, гадуурхаж, хаяж, танихгүй хүнд өгч байдаг муухай юм даа. Хүүхдийн заяа гомдоно доо. Энэ хүүхэд одоо насан туршдаа сэтгэлийн том шархтай боллоо. Үрчилсэн хүмүүс нь хөөрхий нялх охиныг хайраар дута�##�гүй өсгөөсэй.
ed hogshil shig l ...., ger bul salaltaas bolj huuhduud ih hohirch bn. huuhdin erhig hamgalah gazar oligtoi ajla hiigeche! hiij chadahgui bol hiij chaddag humuuser udirduulache!!!! huuhed mongold turuu l bol mongol ulsiin irgen hen durtai ni huchirhiilj doromjilj zovooj ulsguj daaruulj daramtalj bhd tur ni yu ch hiij chadahgui! sanhuugiin bolomjgui bol huuhed turuulj zovooh yg hereg bnuu daa emgenel uma
Ar geriin nohtsol baidal ni hvvhdee hen ngn hvnd ugch shn amidruulhaas oor songolt baigaagvi baihiig c vgvisgehgvi , yg l nogoo 3 sartai hvvhdee tewreed tsonhoor vserdeg shig.....
Vrchilsen hvnd n vldeechiheesei, vgvi bol eej n tuildsnaasa bolood ohinoo zodoj zowooj daramttai amidruulah bh
Зар тавихгүйгээр зөндөө л хүүхэд үрчлүүлдэг шдээ хүүхдээ бичиг баримтийг эь хуулийн дагуу шилжүүлж л бган бншдэ амьдр�##� н хэцүү болоод хүүхдээ гайгүй айлд өргүүле гсн бхөө нэг ч гсн хүүхэд сайн явж байв�##� болоо гдээ