ДЭЛХИЙ
Монголоос шүдгүй, хоёр хуруутай үлэг гүрвэлийн ШИНЭ ЗҮЙЛ илрүүлжээ

“University of Edinburgh”–ийн судлаачид “Oksoso avarsan” гэх зүйлийн хэд хэдэн араг ясыг манай улсын говийн бүс нутгаас олжээ. Уг үлэг гүрвэлийг 100 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын сүүл үед амьдарч байсан гэж тооцоолсон байна.

Судлаачдын мэдээлснээр “Oksoso avarsan” нь өд сөд бүхий бие, шүдгүй том хошуутай байсан бөгөөд ойр төрлийн гүрвэлүүдээсээ нэг хуруу дутуу анатомын бүтэцтэй аж. Уг гүрвэлүүд нас бие гүйцэхдээ толгойноос хүзүү хүртэл хоёр метр урт биетэй болдог юм байна.
Энэ мэт маш олон үлэг гүрвэлийн чулуужсан яс Говь нутгаас олдсон түүхтэй.

Б. БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.