Нийгмийн
ЦЕГ: Замын хөдөлгөөн нээх эсэхийг УОК, Засгийн газар шийднэ

ЦЕГ-аас Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтын талаар мэдээлж байна. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Баатархүү:
"Цагдаагийн байгууллагаас иргэдийг машинаа боль, явган алх гэж шаардаагүй. Хэрвээ ийм зүйл тохиолдсон бол хүлцэл өчье. Иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах нь нийгмийн эрүүл мэндийн төлөө ажиллагаа юм.
Арваннэгдүгээр сарын 17-нд хөдөлгөөн нээх эсэхийг УОК, ЗГ-аас шийднэ. Үүнд Цагдаагийн байгууллага шууд хариулт өгөх боломжгүй. Цагдаагийн байгууллага үүрэг гүйцэтгэгч гэдгийг анхаарна уу. Иргэд бидний ажлыг ойлгон хамтран ажиллана гэж найдаж байна” гэжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
харьцаа гэж байхгүй зарим албан хаагчиддаа ёс зүйн сургалтанд хамруулах хэрэгтэй бус уу. Арай л байна шүү