Нийгмийн

Б.Ундармааг ялаас чөлөөлснийг прокурор ЭСЭРГҮҮЦЭЖ, Дээд шүүхэд ханджээ

-АНХ УДАА ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН, ГЭМ БУРУУГАА УХААРСАН, ХОХИРЛОО ТӨЛСӨН ХЭМЭЭН ТҮҮНИЙГ СУЛЛАСАН-

УИХ-ын гишүүн байх хугацаандаа бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий "Доктор мэйж” компанидаа 800 сая төгрөгийн зээл авсан хэмээн анхан шатны шүүхээс буруутгагдаж, 2.6 жилийн хорих сонссон Б.Ундармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан.

Улмаар өнгөрсөн аравдугаар сарын 22-нд давж заалдах шүүх хурал болж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Ундармааг 40 сая төгрөгөөр торгож, СУЛЛАХ шийдвэр гаргасан байдаг.

Бүхэл бүтэн ард түмнээс мандат авсан, Үндсэн хуулиар бүрэн эрх нь баталгаажсан УИХ-ын гишүүн албан тушаалаа урвуулсан асуудлыг шүүхээс “зөөллөж”, “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзсэн” гэх тайлбар өгсөнд олон нийт ч нэлээд бухимдсан.

-ПРОКУРОР ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭЖЭЭ-

Гэтэл коронавирус дотоодод тарж, бүх нийтийн бэлэн байдал, хөл хорионоос болоод УИХ-ын экс гишүүн Б.Ундармаагийн ЖДҮ-ын хэрэг, “Капитал” банкны үрэгдүүлсэн 350 тэрбум төгрөгийн асуудал сураггүй болж, анхаарлын төвөөс гарсан байна.

Нийслэлийн прокурорын газраас түүний нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Тиймээс Нийслэлийн прокуророос оноохоор төлөвлөсөн ялыг нь хэрэгсэхгүй болгосон Давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Дээд шүүхэд эсэргүүцэл бичжээ. Шүүх шийдвэр гаргахдаа хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл прокурор эсэргүүцэл бичих хуулийн заалттай юм.

-ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР Б.УНДАРМАА БУЦААД ХОРИГДОЖ Ч МЭДНЭ-

Тодруулбал Давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардуулж өгснөөс хойш прокурор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д заасны дагуу 14 хоногийн дотор эсэргүүцэл бичих хуулийн хугацаатай юм. Тэгэхээр Б.Ундармаад холбогдох хэргийн шийтгэх тогтоолд 11-р сарын дундуур прокурор эсэргүүцэл бичсэн байх нь. Гэхдээ прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзвэл дээд шатны прокурор буцаан авч болох аж.

Прокурор эсэргүүцэл бичсэнээр шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлдэг. Өөрөөр хэлбэл Дээд шүүх прокурорын эсэргүүцлийг хэрхэн хүлээж авахаас шалтгаалж, тэр хүртэл Б.Ундармаад давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 40 саяар торгох болон суллах шийдвэр нь хэвээр үргэлжилнэ гэсэн үг.

Прокурорын эсэргүүцэл бичсэн хэргийг Дээд шүүх буюу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэнэ. Прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээ гэсэн үү, эсвэл давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүл гэсэн үү гэдгээс шалтгаалж Дээд шүүх энэхүү хэргийг шийдвэрлэх нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
55 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Би
Би

Хэн нь шударга болохыг хүлээцгээе та минь ээ

Тэнгэр
Тэнгэр
Reply to  Би

Хэн гэдэг прокурор вэ баяр хүргэе,ажилаа мэддэг сайн аав,ээжийн үр байна.

Зочин
Зочин
Reply to  Би

Zochin
ӨГСӨН ХАХУУЛАА БУЦААЖ АВАХ БОЛЖ ДЭЭ

tumo
tumo
Reply to  Би

yostoi zuv. Daanch dee...iim procuror baij l taaraa. Procuror tand ard tumen bayarlaj baigaa. Tanii naad uildel chinitand buyan bolj ocih vii.dee. Eruul hunii saruul uhaan garch baina. Tand amjilt husei.

Зочин
Зочин
Reply to  Би

Прокурорт баярл�##�аа ! Энэ хүнээс эрүүл мэндийн болон нийгмийн даатг�##�ын мөнгөө ард түмэн авах юмсан.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Худлаа жүжиг тавьж байна даа

ИРГЭН
ИРГЭН
Reply to  Би

ОВООДОО ПРОКУРОРУУД МИНЬ АРД ТҮМНИЙ ТАЛД ШҮҮХ МААНЬ ШИЙД ГАРГАХГҮЙ ЧѲЛѲѲЛѲХ.СУЛЛАХ БУЦААХААС ТѲДИЙГѲѲР АРГАЦААЛААЛД ОЛОН ТҮМНИЙ ДУНД НЭР ХҮНДГҮЙ Л БОЛООД БАЙНААДАА ЭНЭ БАЙДАЛ ЧИНЬ ТА НѲХДИЙГ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ БОЛГООД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ ШУДАРГА ШҮҮХИЙГ ХҮСЧ Б.НА

#
#
Reply to  ИРГЭН

Энэ муу хулгайчын хийсэн үйлдэл нь ямар ч ялгүй 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрдөг юм бол бүгд хулгай хийж амьдарсан нь дээр! Шүүх шудрагаар ажилаа хиймээр байна!

Зочин
Зочин

Ундармаад холбогдох хэрэгт торгууль өгсөн шийдвэрийг эсэргүүцэж прокурор эсэргүүцэл бичсэн байна тэгвэл Хөдөө аж ахуйн яамны сайд Батзориг нь Ундармаагаас хүнд ялтай илүү хүнд үйлдэлтэй түүнд торгууль өгсөн шийдьэрт прокурор мөн эсэргүүцэл бичмээр байна.

Зочин
Зочин

Ойрд сонссон Эерэг мэдээ байна. Ихэнх нь авилга, хээл хахуулд "идэгдэж", хууль энгийн номхон ард иргэдийг "ниргэж" Хүнд ноцтой гэмт хэрэгтэн турбумтан, төрийн түшээд, баячууд болон тэдний хүүхдүүдийн "толгойг дэндүү илж, ард түмний нүдэнд дээр илт буруу ташаа шийдвэр гарган, ялыг хэлтрүүлж, хуулийг "гууль" болгож байгаа Ялзарсан шүүх засагл�##�ын шүүх, прокурор, өмгөөлөгч гээд эрх дархтангуудын дунд нөхцөл байдлыг "эрүүлээр" харж дүгнэдэг прокурор байгаад үнэхээр их баярлаж байна. Маш олон гэмт хэрэгтэн-экс �##�бан туша�##�тангуудын хэргийг ЭНЭ МЭТЭЭР ДАХИН СӨХӨЖ үнэнээр ял шийтгэлийг оноогоосой билээ. АРД ТҮМЭН ТЭНЭГ БУС.

urgen
urgen
Reply to  Зочин

ene baliar shunaltai avgai ichij amidaraasai shuud shrond hataaval taarna hun shulam

Зочин
Зочин
Reply to  urgen

Намын хайца�##�лаа боль хөгийн юмнууд яаж улс минь хөгжих вэ

Зочин
Зочин

Энэ б�##�иар авгайг хориочээ. Энэний хажууд баяр, баярцогт нар бол энхийн цагаан тагтаанууд шүү. Шүүхэд авилг�##�, шудрага бус байд�##� ноёрхсон нь энэ авгайгын хэргээр нотлогдсон доо. Сулласан шүүгчийг нь ш�##�гах хэрэгтэй, авилг�##� авсан л байгаа.

zochin
zochin

vnenii toloo gesen setgeltei prokuror bn ajild n amjilt hvsie

Уншигч
Уншигч

Хамгийн гол нь Капит�##� банкны үрэгдүүлсэн 350 тэрбум төгрөгийн асуудлыг шийдэх хэрэгтэйш дээ.
Шударга прокорур бас байдаг юм бна.

Зочин
Зочин

Прокурорт амжилт хүсье

Зочин
Зочин

Дээд шүүх Ундармаагийн х�##�аасанд байна гэвэл та нар яахын. Яаж ч чадахгүй.

Зочин
Зочин

Ундармаагийн ард МАНын том гарууд байгаа Шоронд хийсэн болоод сулласан нь сэжигтэй Сайн ш�##�га.

Tog tog
Tog tog

Medseer bj iim huuheniig yaah gj songsiin ter singson gazriin humuus teneg yumuu haashaiiin yaaj ygalghaaraa eniig songdog bnaa hahah

Зочин
Зочин

Уг нь хохирлоо барагдуулцан л гэж байна штээ. Одоо дараагийн хүнээ буулгаж авья аа.

иргзн
иргзн

за одоо л ёстой Монгол улсын Дээд шүүх Шударга шийдвэр гаргадаг үгүй нь одоо л Ард иргэдэд харагдана,Яаж ч бодсон Эрх мэдэл Албан туша�##�аа ашиглан 350 гаруй Тэрбум төг Луйвардчихаад Торгуулиад өнгөрнө гэдэг байж боломгүй Гэмт хэрэгтэн Ял завшиж байна шүү дээ

Зочин
Зочин

Олон нийтийн байр суурийг харж байгаад прокурор эсэргүүцэл бичиж байгаа юм шиг харагдаж байна. Уг нь прокурор хуульд заасан хугацаан дотор эсэргүүцэл бичих эрхтэй байх ёстой юм биш үү

Зочин
Зочин

Прокурор ялах болтугай амжилт хүсьe.

Zochin
Zochin

Undarmaagaas iluu Saikhanbilegiig l awchirch shuuh heregtei.

Зочин
Зочин

Прокурор ялах болтугай амжилт хүсьe.

Zochin
Zochin

olon tumen daanch shudarga shuu, Uu heleed bna????Deed shuuhiinhniig haraa! !!!

Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй...
Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй...

Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Эрүүгийн хариуцлагын зорилго, төрлөө сайн ойлгодог байх нь хууль, шүүхийн байгууллагадаа ч хуульч, өмгөөлөгч нартаа ч чух�##� байна. Хүнийг заав�##� шоронд суулгах нь чух�##� биш харин учирсан хохирлыг арилгуулах нь л чух�##�. Бид яагаад 1930-аад оны үзэн яд�##�т, таслан зовоолтоо ийм ихээр хүсэх болов оо. Даанч яав даа. Тэртээ хар дарсан он жилүүдэд эхлээд тодорхой бүлгийг дараа нь нийт Монголчуудыг хань хамсаатан гэх нэрийдлээр з�##�хаан цээрлүүлж байсан юм шүү дээ! Монгол айл болгонд дарга, сайд, сэхээтэн, энгийн ажилчин байхаас үл хамаарч ЭСЭРГҮҮ бүлгэмийн хамсаатан буй болж байсныг ямагт санан, хичээгтүн!!!

Санал
Санал

Мөнгөө төл тэгвэл шудрага болно!

Зочин
Зочин

Baliar luivarchin avgai butsaad bairandaa ochih estoi. Ug hun ni uudgui amitan. Zugeer nudnees dald oruul

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ял

Зочин
Зочин

ЯМБЫГ НЬ ЭДЭЛЖ БАИХДАА УЛС ОРНЫГ ОНЦ НОЦТОИГООР ХОХИРООСОН БОЛ ЯЛЫГ НЬ ҮҮРҮҮЛЖ ХОХИРЛЫГ НЬ 100% БАРАГДУУЛУУЛАХ ХЭРЭГТЭИ . 40 САЯ ЮУ ВЭ ? НЭГ ӨРӨӨ БАИРНЫ ҮНЭ Ч ХҮРЭХГҮИ МӨНГӨӨР ТОРГУУЛДАГ БОЛ БҮГДЭЭРЭЭ Л ТЭРБУМААР НЬ ХУЛГАИЛАХ ХҮСЭЛТЭИ БОЛНО Ш ДЭЭ ...

зочин
зочин

дийлэхгүй дээ энэ авгайг

Иргэн
Иргэн

Бүлэг хэргийг нэг нь хүлээгээд бусад нь үйлдлийг нь үргэлжлүүлдэг / боловсронгуй байдлаар/ систем монгол улсад амь бөхтэй оршсоор байна. Ундармаагийн цаана МАН гэдэг том бүлэглэл байгаа. Хуульчид хуулиа зөв боловсруулж , зөв хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Зочин
Зочин

Энэ прокурор мундаг байна, ингэсэн гээд хажуугаас нь ямар их дарамт лобби ирж байгаа бол

хуулийнхан жүжиг тавьж байна
хуулийнхан жүжиг тавьж байна

Жүжиг тавьж байгаа юм. Муусайн ард түмний өмнө шударга дүр эсгэх бол тэдний хувьд юу ч биш.

зочин
зочин

Ундармаа буруугүй бол Х�##�хын шоронд байгаа бүх ялтнууд цагаатна !

ИРГЭН
ИРГЭН

ОВООДОО ПРОКУРОРУУД МИНЬ АРД ТҮМНИЙ ТАЛД ШҮҮХ МААНЬ ШИЙД ГАРГАХГҮЙ ЧѲЛѲѲЛѲХ.СУЛЛАХ БУЦААХААС ТѲДИЙГѲѲР АРГАЦААЛААЛД ОЛОН ТҮМНИЙ ДУНД НЭР ХҮНДГҮЙ Л БОЛООД БАЙНААДАА ЭНЭ БАЙДАЛ ЧИНЬ ТА НѲХДИЙГ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ БОЛГООД ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЖ ШУДАРГА ШҮҮХИЙГ ХҮСЧ Б.НА

Zochin
Zochin

Yun 800han saya tugrug yarigdaad bnaa? Busad heden zuun ter bumiin iduur ni hezee shiidegdeh ve? Ochnoon ter bumaar idsen hun 40hon sayar torguulaad l boloo yu?

Чимэг
Чимэг

Прокурорт амжилт хүсье

иргэд олон түмэн
иргэд олон түмэн

Монгол улсаа гэсэн сэтгэлтэй хуулиа дээдэлдэг прокурор байгаад баярлаж байна

Zochin
Zochin

Buh mungiig toluulj torguuli noogduulah yumuu horih arga hrmjee avah yostoi Ard tumenii mungiig garguulj hohirolgui bolgohiig husch bn

Undarmaa buruugui
Undarmaa buruugui

Undarmaa buruugui

Монгол
Монгол

Бүү тэнэгт

zailaa MAH
zailaa MAH

ene baliar abgai ulsiin ter ih mongiig zugeer neg 40 saya togrogoor torguuliad boloo yu te. hohiroliig baragduulsan gej hutsaj baigaa shuugchiig bas shalga yasan huts#ag p###anuud be.tegbel hunees heden togrog abaad shataat ergej tolj chadahgui bolood zalilan geed zondoo hun shorond baigaa ter humuusiin or ene hunii ulsad uchiriilaan heden ter bumiin hajuud yu ch bish baih tegbel humuusiig sulla.bugd alddag gehdee arai ingej yalgan gaduurhaj bolohgui .

Иргэн
Иргэн

Прокурорт хуулиа дээдэлдэг хүн байгаад т�##�архаж байна. Өшөө улс оронд ийм хэрэг хийсэн хүн цаазын ялтай шүү дээ! Эх орон улсаа харийнхантай нийлж тонож зарсан урвагч луйварчдын ялыг багасгаад ялаас чөлөөлөөд байгаа шүүхийн авлиг�##�ч нарт хатуу хариуцлага тооцох эх оронч прокурор б.а уу? Хууль хүн бүрт адил үйлчлэх зарчим �##�дагдаад б.а Тэд бол үхэх ялтай луйварчид шүү!

Шударга шүүх
Шударга шүүх

Олны хэл ам,уур хилэнг дарах гэсэн ээлжит жүжиг л биш байгаасай.хамгийн гол нь энэ авгай ганцаараа биш том намын том бүлэглэл байгаа учираас шийтгэл бус идэж шамшигдуулсан олон тэр бумаараа л шагн�##� авчихад байгаа юм.тэр мөнгөө л эргүүлж авах ёстой.энэ хэргийг шүүсэн шүүгчидэд хариуцлага тооцох хэрэгтэй, чадахгүй бол нэрсийг нь монгол түмэндээ зарла.

Зочин
Зочин

Ждү

гавс
гавс

Хэрвээ би эрх мэдэлтэй байсан бол улсын мөнгө идэж уусан эмэгтэйг нь шууд эрэгтэйчүүдийн хорих ангид аваачиж дор хаяж 5 жил таср�##�тгүй өдөр бүр 1 камер хэсүүлж хонуулна. Эрэгтэйг нь өлсгөлөн нохдод амьдаар нь хаяж өгнө.Бусдын боломж аз жарг�##�ыг булаасан новшнуудыг хамгийн бусармаг аргаар шийтгэдэг маш хатуу хууль гаргана. Гэхдээ та нар битгий баярла. Та нарыг харж зүхэж байгаа з�##�уучуудын цаг үе ирэх л болно. Тэр цагт өвгөн эмгэн болсон хамаагүй байгаа газраас чинь олж заав�##� ял зэмийг чинь эдлүүлэх л болно доо.

Зочин
Зочин

Монгол м�##� COVID-19 авах эрсдэлтэй юу гэсэн мэдээн дээр сарьсан баавгай гэж бичсэн байх юм ямар амьтан байдаг юм бэ хэлж өгнө үү

Монгол
Монгол

Монгол улсад шударга шүүгч байна уу.прокурорт итгэж байна.Олон түмэн нүдтэй,чихтэй .та бүхниг харж байгаа шүү.ундармаа гэж хүн айж,ичих юм �##�га.

Зочин
Зочин

Насаар нь хорих ч багадна Ундармааг

иргэд олон түмэн
иргэд олон түмэн

Прокурорын эсэргүүцлийг шүүх яаж хүлээж авах нь өөр хэрэг,харин эсэргүүцэл бичих прокурортой юм байна гэдэгийг олон түмэн мэдэж авсан нь нэн сайша�##�тай өөр хэрэг,ялзарсан шүүхийн шийдвэрт ингэж ханддаг прокурор байпдаг нь монголчуудын их хувь заяа юмдаа,асууд�##�д хэрхэн яаж хандахыг харах л үлдлээ

Зочин
Зочин

Бурхантай төстэй учраас зөөлөн хүн гээд ялаас чөлөөлж болохгүй. Гадна т�##� эсрэг

Зочин
Зочин

Шүүгч бяс�##�г�##�д явб�##� хүнийг зөв дүгнэж яллана

Иргэн
Иргэн

Цаг хугацааг харуулах байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button