Оюутолгойд “ОФФШОР” бүсийн зөрчлөөр 228 сая ам.долларын татварын АКТ тавьжээ
-ӨМНӨХ ТАТВАРЫН АКТААР АРБИТРТ ХАНДАЖ, ДУБАЙН ГЭРЭЭГ СӨХСӨН ЭГЗЭГТЭЙ ҮЕД ДАХИН АКТ ТАВИГДАВ-
Монголын Татварын Ерөнхий Газраас Оюу толгой ХХК-д 228 сая ам.долларын татварын акт тавьсныг өчигдөр /2020.12.24/ зарласан. Өмнө нь 2018 онд 155 сая ам.долларын акт тавьж, хөрөнгө оруулагч талаас ердөө 4.8 сая ам.долларыг нь хүлээн зөвшөөрч төлсөн. Улмаар уг татюарын маргааны асуудлаар хөрөнгө оруулагч талтай олон улсын Арбитр шүүх дээр зарга үүсгэхээр болоод байгаа юм.
Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагч талуудтай Дубайн гэрээг цуцлах эсэх, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх маргаан, хэлцэл өрнүүлж буй. Нөгөө талд далд уурхайн санхүүжилтийн өртөг нэмэгдсэнээр Рио тинто, Туркиаз Хилл Ресурс компани хооронд асуудал үүссэн. Хамгийн сүүлд Оюутолгойн ил уурхайгаас ирээдүйд олборлох алт, зэсийг бартердах замаар далд уурхайг санхүүжүүлэх гарцыг Туркиод Хилл Ресурс санал болгоод байна.
Ийм өдрүүдэд ТЕГ-аас дахин 228 сая ам.долларын татварын акт тавигдсан нь зүй ёсоор анхаарал татах сэдэв юм. Энэхүү акт нь 2016-2018 оны хоорондох хугацааг хамарч байгаа бөгөөд Оюу толгой ХХК-аас хуулийн хугацаанд багтаан хариу өгөх ёстой.
Татварын ерөнхий газар (ТЕГ) “Оюутолгой” ХХК-д дөрөв дэх удаагийн хяналт шалгалтаа хийжээ. Энэ удаагийн хяналт шалгалт нь олон улсын татварын асуудлыг хөндөж, зөрчил илрүүлснээрээ онцлог болжээ.
ОЮУТОЛГОЙГООС ИЛЭРСЭН ТАТВАРЫН НОЦТОЙ ЗӨРЧИЛ НЬ ЮУ БАЙВ
ТЕГ-ын зүгээс ямар зөрчлүүдэд үндэслэн, 228 сая ам.долларын татварын акт тавьсан бэ? Шалгалтын багийнхан, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад оролцдог нийт 250 гаруй компани нь олон улсад баримталдаг эх үүсвэрийн дүрэм буюу Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод Монгол Улс татвар ногдуулах зарчмыг баримтлан, татвар төлсөн үү гэх агуулгад гол гол анхаарлаа хандуулсан байна.
Ингэснээр зарим төрлийн ажил үйлчилгээгээг “Оюутолгой” ХХК-ийн зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгээгүй ажил, үзүүлээгүй үйлчилгээ гэж үзэн, оффшор гэрээнд хамааруулсан зөрчил илэрсэн талаар хэвлэлд онцолжээ.
Мэдээж хөрөнгө оруулагч талаас эл татварын актыг шуудхан хүлээн зөвшөөрчихгүй. Өмнөх актууд дээр ажиллаж байсанчлан, хоёр талаасаа ажлын хэсэг гаргаж, асуудлуудаа нэг бүрчлэн хэлцлийн ширээний араас ярилцана гэсэн үг. Оюутолгой төсөл монголын дэийн засгийн урсгалд амин чухал нөлөө үзүүлсэн нь үнэн.
Гэвч Монголын талын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн олон заалтуудтай, хөрөнгө оруулагч талд тавьсан татварын актууд эцэстээ найрамдалт харилцаагаар дуусдаг. Улстөрчид нь гарч ирээд өчнөөн асуудал ярьснаа тэгсхийгээд амаа бариулдаг зэрэг олон асуудлууд бий. Харин энэ удаагийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн “довтолгоо” илүү үр дүнд бодитойгоор хүргэнэ гэсэн хүлээлт үүсээд байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
маш анхааралтай ажиглаарай монголчууд.аа
YAMAGT TATVARAAS ZUGATAJ XEL AM XIIJ BAIDAG IIM NOVSHIIN KOMPANIIG GEREEGEE TSUTSLAN XOOJ GARGA. UNEXEER BUTEXGI NER XUNDEE BARSAN NOVSH BAINA SHUUDEE. XEDEN TATVARIIN MONGOO CH XEL AMGUI TOLCHIXGUI IIM NAIDVARGUI ITEGL XULEEXGUI BAAS
Маш зөв
bidniig toloolj oyuerdene bgaad bayartai bna
Nuguu mgl.oo tuluulj suudag erunhiilegch asan terguutei humuust iim ym hamaarahgui yu hiij tejeegdej baidag ym be??? TZ.n darga n bas mgl hun baidag gesen bish uu???