Нийгмийн

“Metal Hammer” сэтгүүлийн оны анхны дугаарын хавтсыг “The Hu” чимжээ

Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий “Хүннү” рок гэх урсгалыг бий болгоод буй  “The Hu” хамтлаг сарын өмнө Youtube-д нэг сая subscribers-тай болж, “Gold play button” шагналын хүртсэн.  

Тэгвэл ахин нэг баяртай мэдээ дуулгахад Их Британийн “Metal Hammer” сэтгүүл тус хамтлагийг рок хөгжмийн ойлголтыг дэлхий даяар өөрчлөн шинэчилж буй дөрвөн хамтлагийн нэгээр нэрлэж, зурагаар нь маргааш худалдаанд гарах дугаарынхаа хавтсыг чимжээ. Уг дугаар нь шинэ оны ууган дугаар аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button