Нийгмийн

60 хоногийн дотор буцаж ирэхгүй нөхцөлтэйгээр Дарханаас иргэдийг гаргаж эхэллээ

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Дархан-Уул аймгаас гаргах болон ирэх иргэдийн бүртгэлийг www.smartdarkhan.com цахим хуудсаар энэ сарын 12-13-ны өдрийн 18:00 цаг хүртэл хийсэн. Нийт 784 иргэн явахаар, 1246 иргэн ирэхээр бүртгүүлжээ.

Дарханаас гарахаар бүртгүүлсэн иргэдийг өнөөдрөөс асуумж бөглүүлэн буцааж байна. Өглөө 09:00-15:00 цагийн хооронд хувийн унаагаар зорчих иргэдийг явуулах ажлыг зохион байгуулж байна. 15 цагаас хойш нийтийн тээврийн хэрэгслээр иргэдийг буцаана.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, мод, тэнгэр, гутал, автомашин болон гадаа

Явж байгаа Дархан-Уул аймгийн харьяат иргэдэд 60 хоног буцаж ирэхгүй байх нөхцөлийг тавьж байгаа юм. Өнөөдөртөө багтаан иргэдийг гаргаж дууссаны дараа ирэх иргэдийг хүлээн авах ажлын зохион байгуулалт хийгдэнэ.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс

Ирэхээр бүртгүүлсэн иргэдийн тухайд шалтгаан нөхцөлийг тодруулж байна. Улаанбаатар хотоос ирэхээр бүртгүүлсэн Дарханы иргэдийн судалгаа мэдээллийг тодруулахаар аймгийн ОК-оос Нийслэлийн ОК-д хүргүүлсэн. НОК, УОК-ын тодорхой чиглэл шийдвэрийг үндэслэн хотоос ирэх иргэдийг татах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 14, 2021 16:41

СОНИН Л БАЙНА ДАА ХҮНИЙ ГЭРТЭЭ ИРЖ ОЧИХ ЭРХИЙГ 60 ХОНОГ ХААНА ГЭДЭГ САЙН СУДАЛСАН ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ

Зочин
Зочин
1 сар 15, 2021 12:54

ОНЦГОИ КОМИС ГЭЖ ИИМ Л БАИМААР ЮМДАА ... ЮУН ТӨЛӨӨ ОНЦГОИ ГЭСЭН ТОДОТГОЛТОИ БИЛЭЭ ДЭЭ ...

Зочин
Зочин
1 сар 15, 2021 14:55

орхон аймгийн онцгой комисс нтр гэж юм байна уу иргэдээ татаачээ уб хэцүү бна шүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button