Нийгмийн

Амаржсан эхийг углааш, халаттай эмнэлгээс авч гарсан ХӨСҮТ-ийнхэн ИЧИГ, ИЧИГ

Өргөө амаржих газарт өчигдөр амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Харин өнөө орой эх хүүхдийг ХӨСҮТ рүү шилжүүлжээ. Эмнэлгээс эх хүүхдийг шилжүүлэх явцыг газар дээрээс нь хэд хэдэн хэвлэлүүд шууд дамжуулсан юм. Харин хамгийн аймшигтай нь амаржаад нэг хонож буй нялх биетэй эмэгтэйг өвлийн хүйтэнд гадуур хувцас ч үгүй халат, углааштай, аманд нь маскны оронд дэр бариулсан байлаа.

Нялх биетэй эмэгтэй хүн даарч, салхи авч боддоггүйг мэдмээр л юм. Халдвар авсан ч гэсэн тэр хүн шүү дээ. Өрөөнд нь түр тусгаарлаж байгаад гэрээс нь дулаан хувцас эд зүйл ирсний дараа ХӨСҮТ рүү шилжүүлж болох л байсан. Бүр байг гэхэд хөнжил нөмрүүлээд гаргах ухаан байсангүй бололтой. Эмнэлгийн үүдэн дэхь түргэний машинд суухад хоёр, гуравхан минут болох юм чинь гээд хайнга хандаж. Уучлаарай, халдвартай ч гэсэн тэр хүн. Түүнийг бүү гадуурх. ХӨСҮТ-ийнхэн ичиг, ичиг.

Э.СИЙЛЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

1-р төрөхөд тусгаарлах өрөө бхгүй гэсэн үг үү. Ямарч бэлтгэлгүй байгааг харуулж бгаа баримт биздээ. Заавал халдвартад тусгаарлах ямар хэрэг бнаа.

Зочин
Зочин

раднаа гэж гахайтай 1 янзаар жирийн иргэн тэй өөр янзаар хандаж байна нөгөө сүрхий хүүк жонхуу 2 таг чиг

Osor
Osor

Жаахан юм эргэцүүлж боддог хүн энэ төрийн алба онцгой комиссын албан хаагчид дунд байдаггүй юм байх даа.Сүржигнэлээ хойш тавьж хүний төлөө гэсэн сэтгэл гаргах хэрэгтэй байна шүү

Зочин
Зочин

Өргөө амаржих газар ядаж нэг хөнжил нөмрөгчих сэтгэл алга уу
Өчигдөр төрсөн ээжид нэг ч болов гутлаа өгчих сэтгэл алга уу
Хувиа хичээсэн бэртэгчин үзэлтнүүд ????????????

Зочин
Зочин

Хаа хаанаа хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Үүрэг өгч байгаа нь ч, үүрэг гүйцэтгэж байгаа нь ч. Та нар хүн мөн үү??? Яагаад ийм харгис юм бэ? Яасан өрөвдөх энэрэх сэтгэлгүй хүмүүс вэ? Өвчтэй ч гэсэн наадах чинь хүн. Хүнтэй хүн ёсоор харьц !!!!!!

Зочин
Зочин

eooo.ymar aimaar hatuu hargis yum be.buur daarchihlaa...ygaad iim hatuu setgeltei bolchihov ugaasaa iim bsan yumuu...deedsuud covidoor ovoo mongo tsohij bga dagaaa.

хэхэ
хэхэ

хангалттай дулаан хувцаслаж л авч гараа байлгүй дээ

Ард
Ард

Юу ч хэлэх вэ дээ. Хүнлэг сэтгэл үгүй болж, өнгө мөнгө, худал хуурмаг гаарсан цаг даа.

Холбоотой мэдээ

Back to top button