С.Батболд мэдэгдэл гаргалаа

Монгол улсын ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд дараах мэдэгдлийг гаргалаа.
УИХ-ын гишүүн С.Батболд намайг төрийн эргэлт хийсэн, Оюу толгойн гэрээг байгуулахад авилга авсан нь тогтоогдсон мэтээр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын индэр дээрээс мэдэгдсэн бол сүүлийн хэдэн хоног энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар намайг Нью Йорк хотын шүүхэд өгсөн боловч улс төрийн шахалт дарамтын улмаас нэхэмжлэлээсээ татгалзсан, тэр байтугай Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаас болж огцорсон мэтээр ор үндэслэлгүй гүтгэлэг тараагдаж байна.
Засгийн газрын аливаа нэгэн байгууллага Нью Йоркийн болон гадаадын өөр улсад ийм нэхэмжлэл надтай холбогдуулан гаргаагүй, гаргаагүй учраас татаж аваагүй гэдгээ Засгийн газрын эх сурвалжууд удаа дараа мэдэгдсээр ирлээ.
АНУ-ын хуулийн компани нь Засгийн газрын байгууллагын нэрийг хуурамчаар ашиглан Солонгосын иргэдийн надад хамааралгүй өмчийг царцаах хүсэлтийг Нью Йоркийн шүүхэд гаргаж, шүүхээс царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргасны дараа 2020 оны 12 дугаар сарын 9-нд буюу Засгийн газар огцрохоос бүтэн нэг сарын өмнө миний эсрэг нэхэмжлэлээ өөрсдөө зогсоосон гэдэг нь Нью Йоркийн шүүхийн вебсайт дээр олон нийтэд ил тод байгаа. Сүүлдээ 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нэр дурьдсан Солонгосын иргэдийн эсрэг гаргасан нэхэмжлэлээ хүртэл АНУ-ын хуулийн компани өөрөө зогсоосон байгаа нь шүүхийн баримтаас тодорхой байна. Харин энэ компани хэний даалгавраар анх нэхэмжлэл гаргаж, цаг хугацааны хувьд ийм нарийн зохион байгуулалттайгаар татан авсныг шалгаж тогтоох ёстой бөгөөд энэ бүх үйлдлийг хэн хаанаас удирдан санхүүжүүлж байгааг ч шалгуулж үнэн зөвийг тогтоох ёстой.
Засгийн газарт огт хамаагүй энэ үйлдлийг Монгол Улсын Засгийн газарт хамаатуулж, миний нэрийг хутгаж, тэр байтугай Засгийн газрын огцрох үндэслэл болсон мэтээр гүтгэлэг зохион байгуулж байгаа нь анхнаасаа энэ бүх зүйл нь улстөрийн зорилготой дайралт байсан гэдгийн нотолгоо юм.
Миний тэргүүлсэн Засгийн газар Оюу толгойн гэрээ хэлэлцээрийг Монгол Улсад ашигтайгаар сайжруулж, олон зуун сая ам.долларын үр ашгийг Монголын талд авчирсан нь баримтаар нотлогдож байгаа юм. Үүнийг яаж ч гүтгээд үгүйсгэх боломжгүй юм.
Иймд үнэн зөвөө тогтоолгон нэр төрөө сэргээлгэхээр маргаашийн дотор шүүхэд нэхэмжлэл гарган хандахаа албан ёсоор мэдэгдэж байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оффшордслн мөнгөө зүгээр л гаргасан нь дээрдээ
Сү Батоболд одоо өөрийгөө хамгаалаад юу ч өөрчлдөгдөхгүй цаана чинь Англи улс шүүх таныг нотолчихоод байна Үгүй гэж мэлзээд байлгүй тэр 11 сая фунт стерлингийн үнэтэй хувийн хаусаа нуух гээ юу тэр чинь монгол мөнгөн дэвсгэртэд шилжүүлбэл 40 тэрбум давах байх шүү энэ бол Оюутолгойтой гарцаагүй холбогдож байгааг нотолж байна да
Ene buzar uhej dald ordog boloosoi, unenii omnon chi sogdojil taaraa,
Ur udmaaraa uilee idleh blgui dee
БОРОО ГОУЛдыг яах аргагүй гадныхантай нийлж татваргүй ухаж гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн Сү. Батболдод итгэх хүн алга. ТА ТЭР их алтыг татваргүй гаргахад гол үүрэг гүйцэтгэж, төрд орж ирэх ёстой асар их хөрөнгийг гадагшлуулсан шүү.
Хулгайлсан мөнгөө яаралтай буцааж өгөөрэй. Худлаа өөрийгөө өмөөрөөд байх юмгүй шүү
Энэ бол МАХН-ын дарга Н.Энхбаяр, С.Ганбаатар нар Ерөнхийлөгчийн сонгууль угтан сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа нууц ажиллагаа.
Чи бол зальт үнэг. Урвасан эх орон ард түмнээсээ ичээрээй. Энэ улсын бүх олигтой өөдтэйг нь чиний гарт ороо биз дээ. Одоо энэ улсаас зайл
Чингэс буудал төрд авах хэрэгтэй
Муу гөлөг
Хажууд байсан бол хутга шаачихмаар гөлөг вэ? Олон улс нотлоод байхад гүрийгээд байдаг амьсгаа вэ? Ичиж амьдраачээ!
Шүүхээс нэхэмжиллээ татсан байнаа гэдэг нь батлагдчихаад дахин сэргээх талаар үйл явдал өрнөөд байхад гүрэлзээд байх юум юунд найдаад байгаа юум болдоо Орос руу ,явуулсан нэг бичигнээс болж засаг огцорч байсан яг тэр үйл явдал давтагдаж хүүкийн нэр төр шалан дээр унах байснаас сэргийлж нэг хүүхэн тавчигтай гарсанаас болсон мэт харагдуулж үнэндээ жүжиг тавьж байгаа шүү дээ