МАН-ын бүлэг өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай уулзлаа
МАН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай талбай дээр очиж, уулзлаа.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг олон түмэнд ашигтай болгох талаар засгийн газар тодорхой шийдвэртэй үйл ажиллагаа хийхийг шаардаж, тав хоног өлсгөлөн зарлалаа. Энэ хооронд бид түүнтэй гурван удаа ирж уулзсан. Өчигдөр хоёр талаасаа хуульчдын бүрэлдэхүүн байлгаж байгаад ямар албан бичиг, нэхэмжлэлийг гадаадын хуулийн фирм рүү явуулахаа ярилцаж, нэгдсэн байр сууринд хүрсэн. Өнөөдөр энэ албан бичгийг Хууль зүй дотоод хэргийн яамны нэр дээрээс хуулийн фирм рүү Засгийн газрын албан мэйлээр явууллаа. Энэ албан бичгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатарт өгч байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Ерөнхий сайд зөвшөөрлөө өгч уг албан бичгийг гаргаж, илгээсэн байна. Энэ бичгийг би хүлээж авах хүсэлтэй байна” гэв.
Э.СИЙЛЭН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.