НИЙГЭМ

ОХУ-ын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах санал танилцуулав

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээр ахлуулсан нийслэлийн холбогдох байгууллагын удирдлагууд  Москва хотын Засгийн газрын харьяа “МосТрансПроект” Нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэнтэй 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах асуудлаар хамтарч ажиллах” нь сэдвийн хүрээнд цахимаар хуралдлаа.

 “МосТрансПроект” Нийтийн тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн хүрээлэн нь 1948 онд байгуулагдсан. Москва болон бусад томоохон хотуудын трамвай, троллейбусны зам, шугамыг шинээр барих, сэргээн засварлах, гэрлэн дохионы сүлжээ, тээврийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулсан ухаалаг системийг бий болгожээ. Түүнчлэн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээг боловсруулж, орчин үеийн дэд бүтэц бүхий хотын нийтийн тээвэр, дугуйн болон явган хүний зам, төмөр зам зэрэг томоохон төслүүдийн зураг төслийг боловсруулсан туршлагатай байгууллага юм.

Дашрамд дурдахад тус хүрээлэнгийн захирал Александр Поляков нь өнгөрсөн оны 12 дугаар сард Улаанбаатар хотод цахимаар зохион байгуулагдсан Зүүн хойд Азийн Хотын дарга нарын 4 дэх удаагийн форумд оролцож байсан. Энэ үеэрээ Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллага, удирдлагуудтай санал солилцох санаачилгыг гаргасан билээ.

Цахим хурлын үеэр тус хүрээлэнгийн нэгдүгээр орлогч дарга Горелов Станислав Олегович “Улаанбаатар хотын зам тээврийн стратегийн боловсруулалт” сэдэвт танилцуулга хийсэн. Улаанбаатар хотын тухай өөрсдийн цуглуулсан мэдээ, мэдээлэл дээр үндэслэн математик загварчлал гаргаж, хотын түгжрэлийг бууруулах санал боловсруулж, зөвлөмжийг гаргасан байна.

Тус зөвлөмжид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай замын хөдөлгөөний оновчтой зохицуулалт, гэрлэн дохио, телекамерийн удирдлага бүхий нэгдсэн систем болон хяналт, гудамж, замын сүлжээг хөгжүүлэх зэрэг стратегийн элементүүдийг тодотгожээ.

Мөн тус хүрээлэнгийн Бүс нутгийн хамтын ажиллагааны зөвлөх Саакян Сергей Сергеевич “Хотын зам тээврийн ухаалаг системийг бүрдүүлэх нь” сэдвээр танилцуулга хийж, Тула хотод хэрэгжүүлж байгаа зам тээврийн ухаалаг системийг танилцуулав. Тус зам тээврийн ухаалаг нэгдсэн систем нь авто машины тоо, хурд, нийтийн тээврийн автобусны тоо, зогсоолд ирэх, хөдлөх, зам засвар, замын хөдөлгөөний зөрчил, ослын шалтгааны мэдээлэл зэргийг агуулсан бүрэн автоматчилагдсан юм.

Тус зам тээврийн ухаалаг системийг Улаанбаатар хотод нэвтрүүлснээр хүний амь эрсэдсэн зам тээврийн осол 15 хувь, төвийн бүс дэх тээврийн сүлжээний ачаалал 12 хувь, хяналтын камерын төхөөрөмж суурилуулсан хэсэгт замын хөдөлгөөний дүрэм зөрчилтийн тоо 20 хувь тус тус буурна хэмээн танилцуулав. 


Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Москвагаас асуухгүйгээр ажил хийж чадахгүй байгаа бол ажилаа өгөөд зайлаач одоо Москва ингэж дөрвөлсөн гээд мөнгө идэх гэж байгаа юум байна даа цаддаггүй новшнууд

Кса
Кса

Москвагийн замууд түгжрэхгүйгээр урсаад явчихдаг юм билээ. 2 жилийн өмнө тэнд очоод хэзээ Улаанбаатар минь ийм болох бол гэж бодож билээ. Мэдэхгүй ээ мэдэхгүй. Түгжрэхгүй л бол Москва ч байна уу, Бээжин ч байна уу, хамаа алга.

энэ даргаа солиоч
энэ даргаа солиоч

Монголчууд өөрсдөө түгжрэлээ багасгах аргаа олж чадна. МӨНГӨ гадагшаа зарцуулах хэрэг байхгүй. Толгой нь ажлахгүй даргаа сольж, чадах хүнийг нь томилох хэрэгтэй.

Иргэн
Иргэн

Москвагад зүүн гар тийшээ эргэнэ гэж байдаггүй, замын нягтрал их ч түгжрэл харьцангуй бага. Яагаад суралцаж, хамтран ажиллаж болохгүй гэж. Дэндүү туйлширч байх юм даа зарим нэгэн хүн. Түгжрэлийг багасгах талаар ах нараар заалгах хэрэгтэй, зам барилгын ажилд ах нарыг оролцуулах ёстой.

Зочин
Зочин

ТЦА-ыг Оросуудад түрээслээд түгжрэл будаа

Холбоотой мэдээ

Back to top button